Цагдаагийн байгууллагад энэ сарын 14-ний өдөр зочид буудалд хүн нас барсан гэх хэрэг бүртгэгджээ. Энэ талаар өнөөдөр /2023.02.16/ ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах зочид буудлын өрөөнд нас барсан хүн байна гэсэн дуудлага ирсэн.
Энэ дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 27 настай Н гэгч нь 32 настай С гэгчийг архидан согтуурсны улмаас хоолойг нь боож амь насыг хохироох хэрэг үйлдээд зугтсан байсан. Цагдаагийн байгууллага гэмт этгээдийг шуурхай илрүүлэн дайчлан баривчлах ажиллагааг зохион байгуулсан" гэж мэдээллээ.
Холбоотой мэдээ