K-Pop одод Турк, Сирид хандив өргөж байна | News.MN

K-Pop одод Турк, Сирид хандив өргөж байна

Турк, Сири газар хөдлөлт

K-Pop одод Турк, Сирид хандив өргөж байна

Турк, Сирид болсон аймшигт газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд туслах хандивын аянд Өмнөд Солонгосын K-Pop одод нэгдсээр байна. Тухайлбал, алдарт “BTS” хамтлагийн гишүүн Жимин, Жэй Хоуп нар тус бүр 100 сая воныг НҮБ-ын Хүүхдийн санд хандивлажээ. Тус хандивыг хоёр улсын хүүхдүүдэд тусламж үзүүлэх кампанит ажилд зарцуулах юм.

Түүнчлэн жүжигчин, хөтлөгч Ю Жэ Сук “Хоуп Бридж” нэртэй тусламжийн байгууллагад 100 сая вон хандивлажээ. Энэ мөнгийг эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнс, хувцас зэрэгт зарцуулахаас гадна гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг сэргээх босгох ажилд зарцуулах юм байна.

Охидын “TWICE” хамтлаг 200 сая вон хандивлав. Тус хамтлагийнхан “JYP Entertainment” агентлагаараа дамжуулан “Бид бага ч гэсэн туслахыг хүсч, хандивын аянд нэгдлээ. Бид гамшигт нэрвэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж байна. Мөн эсэн мэнд үлдсэн хүмүүс хэвийн амьдралдаа хурдан эргэн ороосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
11
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

eee 2023-02-16 66.181.161.100

e

Avatar

Зочин 2023-02-16 103.136.254.8

СИР лүү цэрэг онцгой байдлыхан явцгаана уу. Иргэн би хонь өгье. Хүний алаг үрийг алаг үзээд яахав дээ. Хүнд хүн л хэрэгтэй. Монголын ард иргэд, ирээдүйд маань хэрэг тус дэм гарч юуны магад. Хаалттай улс ч гэлээ боломжоороо туслацгаая. Хөнжил хоол унд мах гээд өгье лдөө.

Avatar

Зочин 2023-02-16 202.126.89.164

Солонгосыг одууд хүн чанартай, соёлтой юм байна.

Avatar

зочин 2023-02-16 202.21.100.210

Монголын одонцорууд ядахдаа : “Бид бага ч гэсэн туслахыг хүсч байна. Бид гамшигт нэрвэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж байна. Мөн эсэн мэнд үлдсэн хүмүүс хэвийн амьдралдаа хурдан эргэн ороосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна даанч мөнгө байхгүй Хөдөөгүүр явж гар барьж ам барьж хоолоо олж идэж байна. Дарга нар хулгай хийгээд баригдсан тэднийг хамаагүй эсэргүүцэж болохгүй ээ Сонгууль ойртож байна ” гээд хэлчих сэтгэл байгаа юу

Avatar

Зочин 2023-02-16 103.212.119.140

Монголын гаралтай Японы иргэн Хакүхо Даваажаргал гэх нөхөр Монголчуудынхаа халаасыг коиноор сэгсэрч явна. Со Монголын оддын зөрүү, ялгаа нь энэ.

Avatar

Зочин 2023-02-16 172.56.160.37

HU хамтлаг….сураггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж