Шинийн 3-5 хүртэл автозамын зарим боомтууд амарна

Хуучирсан мэдээ: 2023.02.21-нд нийтлэгдсэн

Шинийн 3-5 хүртэл автозамын зарим боомтууд амарна

Шинийн 3-5 хүртэл автозамын зарим боомтууд амарна

Монгол Улсын бүх нийтээр амрах баярын өдрүүдэд хилийн боомтууд амрах хэлэлцээртэй байдаг.  Энэ хүрээнд сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн авто замын бүх боомт хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд түр хаана. Мөн Монгол, Оросын боомтуудаас Алтанбулаг, Эрээнцаваас бусад боомт бүгд амрах хуваарьтай байна. Шинийн 1-5 хүртэл Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын авто замын Цагааннуур боомт амрах юм.

Харин олон улсын нислэг болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана гэдгийг Хил Хамгаалах Ерөнхий Газраас мэдээллээ.

Боомтуудын үйл ажиллагаа энэ сарын 26-наас хуваарийн дагуу хэвийн үргэлжлэх аж.

Монгол Улс, БНХАУ-ын дотоодын хууль тогтоомжид заасан дараах баяр, амралтын өдрүүдэд монгол, хятадын хилийн автозамын боомтууд амардаг. Үүнд:

  • Шинэ жил-нэгдүгээр сарын 1-нд
  • Цагаан сар-шинийн 1, 2, 3
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-гуравдугаар сарын 8-нд
  • Ханш нээх өдөр-Дөрөвдүгээр сарын 4-нд
  • Олон улсын хөдөлмөрчдийн баяр- Тавдугаар сарын 1-нд
  • Хүүхдийн баяр-Зургадугаар сарын 1-нд
  • Луут завины баяр-Зургадугаар сар
  • Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-Долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд
  • Намрын баяр-Есдүгээр сар
  • БНХАУ-ын Үндэсний баяр-аравдугаар сарын 1-3-нд
  • Их эзэн Чингэс хааны өдөр
  • Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, аравдугаар сарын 29-ний өдөр тус тус багтаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж