Хятадад ахмадууд жагсч байна

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

Хятадад ахмадууд жагсч байна

Хятадад ахмадууд жагсч байна

Хятадад тэтгэврийн насныхны засгийн газраас нэхэмжлэх боломжтой эмчилгээний зардлын хэмжээг бууруулах болжээ. Ахмадууд үүнийг эсэргүүцэн хоёрдугаар сарын 8-нд Ухань хотод жагссан. Тэгвэл өчигдөр /2023.02.15/ Ухань болон зүүн хойд Далянь хотод дахин эсэргүүцлийн жагсаал боллоо.

Энэхүү жагсаал Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас хэдхэн долоо хоногийн өмнө болж байна.

Жагсагчид Ши Жиньпиний засаг захиргаанд шахалт үзүүлж, шинэ удирдлагын багийг бүрдүүлэхийг шаардав. Албаны хүмүүс эрүүл мэндийн тэтгэмжийн өөрчлөлтийг шинэчлэлт гэж тодорхойлсон. Гэвч энэ шийдвэр нь Covid-19-д зарцуулсан их хэмжээний мөнгийг нөхөх оролдлого гэж иргэд үзэж байна.

Ухань дахь жагсагчдын дийлэнх хувийг тэтгэвэртээ гарсан үйлдвэрийн ажилчид эзэлж байна. Жагсагчид дэлхийн коммунист сүлд дуулах болох Интернэшнл дууг дуулж байгааг цахим сүлжээнээс харж болох юм. Иргэд энэ дууг гомдлоо барагдуулахыг хүсч буйгаа илэрхийлэх хэрэгсэл болгон ашигласаар ирсэн.

“Weibo” сүлжээгээр эрүүл мэндийн даатгал гэсэн хаштагтай мэдээллүүд олон сая хандалт авсан боловч сүүлд нь тус платформын халуун сэдэв гэсэн хэсгээс хасагдсан байжээ.

Хятадууд олон хоног жагсаж, тэмцсэний эцэст Covid-19-ийн хатуу хөл хориг сулруулах шийдвэрийг эрх баригчдаар гаргуулж чадсан юм. Гэвч энэ удаад дахин эрүүл мэндийн системтэй холбоотой асуудлаар үймээн дэгдэж магадгүй төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж