“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын талаар мэдээлэл Зөвлөлийн гишүүд /2023.02.16/ мэдээлэл хийлээ.
Зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Б.ОТГОНТӨГС:
-Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс хоёрдугаар шатанд оролцох хүсэлтэй гэсэн 801 иргэн оролцлоо. Үүний 464 нь Улаанбаатар хотоос 375 нь хөдөө орон нутгаас ирж хоёр өдөр төрийн ордонд нийт хараат бусаар экспертүүдийн танилцуулга асуулттай танилцсаны дараа хоёр өдөр болсны дараа өчигдөр 17.00-18.30 цагийн хооронд нэгдүгээр үе шатны асуултыг дахин бөглөсөн.
Нийт 15 хүнээс бүрдсэн 54 жижиг хэсгийн санал асуулгыг ҮСХ-ны мэргэжилтнүүд өчигдөр орой хүлээлгэн өгснийг хяналтын комисс, зөвлөлийн гишүүд хүлээж авлаа.
Өнөөдрийн байдлаар 801 хүний санал асуулгыг програмд оруулж, шивж датагаа оруулсан мэдээллээ өгөх гээд ирж байна. Тиймээс зөвлөлийн гишүүд уг мэдээллийг хүлээж аваад өнөөдрөөс эхлэн ажиллаж, хоёрдугаар сарын 20-ны өдөр зөвлөмжийг 22 асуулт бүрээр зөвлөмж хүргүүлж, УИХ-ын даргад хүлээлгэн өгнө.
Иргэдийн төлөөлөл Ш.ЧИМГЭЭ:
-Санамсаргүй түүврээр Баянхонгор аймгийн Рашаант багаас төлөөлж оролцлоо. Миний хувьд ардчилсан намын гишүүн хүн. Эмэгтэйчүүд, ахмад, багш нарыг төлөөлж оролцсондоо талархаж байна. Маш их мэдээллийг олж авсан, олзтой уулзалт байлаа. Хоёр хоногийн туршид асуумжийн тайлбар мэдээллийг сонсч, асуулга бөглөхдөө нэлээд өөрчлөлт орж эхэлсэн.
Оролцогчид мэдээлэлтэйгээр, гүн гүнзгийгээр тунгааж, ирээдүйгээ бодож санал асуулга өгсөн.
Би орон нутагт улс төр хийж явсан хүний хувьд “Парламентын сонгуулийн тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ” гэсэн асуултад олон талын зүйлийг бодож санал хүсэлтээ өгсөн. Миний хувьд холимог системийг дэмжиж явдаг. Сонгогч болгоны төлөөлөл УИХ-д байх ёстой гэж үздэг учраас энэ асуудлыг дэмжсэн.
Холбоотой мэдээ