2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 437,604,538 төгрөгийн үнийн дүн бүхий 651,738 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Айтүүлс" ХК (ITLS +12.18%), "Бодь Даатгал" ХК (BODI +5.20%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +4.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" ХК (BDL -14.09%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -9.56%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -6.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 59,629 ширхэг нэгж эрхийг 49,623,121 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 491 ширхэг бондыг 49,061,210 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,134 ширхэг үнэт цаасыг 113,224,780 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.67 хувиар өсөж, 37915.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,806,345,061,671 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ