“Нэг дэлхий-Нэг гэр бүл" аянаар 120 сая төгрөгийн хандив цугларчээ

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

“Нэг дэлхий-Нэг гэр бүл" аянаар 120 сая төгрөгийн хандив цугларчээ

“Нэг дэлхий-Нэг гэр бүл" аянаар 120 сая төгрөгийн хандив цугларчээ

Турк болон Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк улсын ард түмэнд Монгол Улсын зүгээс тусламжийн гараа сунган нийслэл, дүүрэг, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж хамтран хандивын аяныг эхлүүлсэн. Хандивын аяны эхний хэсгийн 10 гэрийг Туркийн ард түмэн рүү илгээсэн байна. Тусламжийн бараа, материалыг Туркийн иргэний агаарын тээврийн "Туркиш эйрлайнс" компанийн нислэгээр илгээж байгаа аж. Хандивын үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар “One Team” аяны ерөнхий зохион байгуулагч Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.


Одоогоор хэчнээн хүн хандивын аянд оролцоод байна вэ?

-Аянд оролцож байгаа хүний тоог шууд хэлж мэдэхгүй байна. Одоогийн байдлаар нийт 48 гэр хандивт цугларсан. Аяны зүгээс Турк улс руу гэрээ илгээхээр бэлтгэсэн. Агаарын  ачааны багтаамжаас шалтгаалаад нэг дор олноор биш цувуулан илгээж байгаа тул өнөөдрөөс барьсан гэрээ буулгаад хүлээлгэн өгөх ажил руугаа орж байна.

-Тээврийн зардалд ойролцоогоор хэдэн төгрөгний зардал гаргаж байгаа бол. Эсвэл хандивын аян болохоор зардлыг тооцохгүй юу?

-Монгол гэр үйлдвэрлэдэг компаниуд нэг гэрээ гурван сая таван зуун мянган төгрөгөөр зарж байгаа юм билээ. Зарим нь шууд хувиасаа гэр хандивлаж байна. Мөн сэтгэлээрээ хандив өгч буй байгууллагууд ч бий. Тэгэхээр одоогийн байдлаар бид бүхэн 120 сая төгрөгний хандив цуглуулаад байна.

-Аяны сүүлчийн өдөр буюу энэ сарын 19-ний дотор дунджаар хэдэн гэр Турк руу илгээхээр төлөвлөж байна вэ?

-Нийслэлээс хандивласан 35 гэрийг бид цагаан сараас өмнө илгээсэн. Үлдсэн гэрийг илгээхээр Монголд суугаа Туркийн Элчин сайдын яамтай хугацаа тохирно. Онцгоцны зай багтаамж зэргээс шалтгаалж байгаа тул нэг дор бүгдийг нь илгээх боломжгүй.  Тэгэхээр хоёрдугаар сарын 19-ний дотор хэдэн гэр илгээх талаар тодорхой хэлж мэдэхгүй байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                               Г.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж