Оросын байлдааны онгоцыг Аляскад саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

Оросын байлдааны онгоцыг Аляскад саатуулжээ

Оросын байлдааны онгоцыг Аляскад саатуулжээ

Аляскийн ойролцоо нисч явсан Оросын дөрвөн нисэх онгоцыг АНУ-ын хоёр F-16 байлдааны онгоц Даваа гаригт саатуулжээ. Оросын онгоцуудын дунд Ту-95 бөмбөгдөгч онгоц, Су-35 сөнөөгч онгоц байсан. “ОХУ-ын нисэх онгоцууд Америк, Канадын тусгаар тогтносон агаарын орон зайд нэвтэрч ороогүй, олон улсын агаарын орон зайд үлдсэн. Оросын ийм үйл ажиллагаа байнга тохиолддог. Гэхдээ заналхийлж, өдөөн хатгасан шинж чанаргүй байдаг” гэж Хойд Америкийн агаарын хамгааллын командлал мэдэгджээ.

Агаарын довтолгооноос хамгаалах бүсийг өөрөөр олон улсын агаарын орон зай гэж нэрлэж болно.

Энэ нь аливаа дайсагнасан үйлдлийн тохиолдолд хариу үйлдэл хийх цаг олгох зорилготой бөгөөд тухайн улсын агаарын хилийн гадна хэсгийг хянадаг периметр юм. ОХУ-ын алс дорнод хилийн ойролцоох бүс нутагт Оросын нисэх онгоцыг саатуулах явдал элбэг байдаг.

Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын F-16 байлдааны онгоцууд Аляскийн ойролцоох олон улсын агаарын орон зайд Оросын хоёр бөмбөгдөгч онгоцыг саатуулсан. Мөн есдүгээр сард Оросын эргүүлийн хоёр онгоцыг агаарын довтолгооноос хамгаалах бүсд илрүүлжээ. Хойд Америкийн агаарын хамгааллын командлал нь нисэх онгоцыг хянах, танихын тулд хиймэл дагуул, газар болон агаарын радар, сөнөөгч онгоцны хамгаалалтын сүлжээ ашигладаг.

Эх сурвалж: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж