Зэвсэгт этгээдүүд Аяа охиныг хулгайлахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

Турк, Сири газар хөдлөлт

Зэвсэгт этгээдүүд Аяа охиныг хулгайлахыг завджээ

Зэвсэгт этгээдүүд Аяа охиныг хулгайлахыг завджээ

Нуранги дор төрж, 10 гаруй цагийн дараа эсэн мэнд аврагдсан Аяа охин Сирийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг мэдээлсэн. Охиныг өргөж авах хүсэлт дотоод, гадаадаас хэдэн мянгаар ирж байгаа сайн мэдээ байсан ч таагүй зүйл ч тохиолдсон байна. Тодруулбал, Аяагийн эмчлүүлж буй эмнэлэгт зэвсэгт этгээдүүд дайрч орон, охиныг хулгайлахыг завдсан байна.

Хэдийгээр Сирийн албаныхан энэ хэргийг үгүйсгэж байгаа ч Аяа охиныг хулгайлах оролдлого Даваа гаригийн шөнө гарч, зэвсэгт этгээдүүд эмнэлгийн даргыг зодсон тухай олон нийтийн сүлжээнд иргэд мэдээлжээ.

Аяа гэдэг нь араб хэлээр ид шид, гайхамшиг гэсэн утгатай юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар охиныг хулгайлах оролдлогыг тус эмнэлгийн сувилагч, зэвсэгт этгээдүүдтэй хамтран үйлдсэн байх магадлалтай гэнэ. Хэрэг гарахын өмнөхөн  охиныг хулгайлах зорилгоор зургийг нь дарсан хэрэгт тус сувилагчийг буруутган  ажлаас нь халсан байжээ.

Аяа охиныг эмнэлэгт ирснийх нь дараа эмнэлгийн даргын эхнэр хөхөөрөө хооллосон гэнэ. Эмнэлгийн дарга өөрөө дөрвөн сартай охинтой юм.

Үүний зэрэгцээ охины хамаатан гэж худал мэдүүлсэн олон хүн эмнэлэгт ирж, Аяаг авч явахыг оролдсон байна. Гэхдээ охины ээжийн талын авга нь нурангиас амьд үлдсэн бөгөөд охиныг авч өсгөхөөр болжээ. Тэд охиныг ойрын хугацаанд эмнэлгээс авч явна гэж мэдээлжээ. Аяа охины эцэг Абдулла Турки Млейхан нь Дейр эль-Зоур мужаас гаралтай ч 2014 онд Исламын улс бүлэглэлд эзлэгдсэнийх нь дараа Сирийн хойд хэсгийн Жиндаярис гэх жижиг хотод суурьшсан гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж