С.Эрдэнэ, Д.Ганбат нар гомдолтой байна

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ, Д.Ганбат нар гомдолтой байна

С.Эрдэнэ, Д.Ганбат нар гомдолтой байна

Улсын дээд шүүхээс энэ сарын 9-ний өдөр Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн. Тэгвэл С.Эрдэнэ, Д.Ганбат нар өнөөдөр /2023.02.16/ уг шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж мэдээллээ. АН-ын дарга асан С.Эрдэнэ мэдээлэлдээ “Ардчиллын нэр хүндийг унагаасан үйл ажиллагаа явуулсан хэсэг бүлэг нөхдийг бид эрс буруушааж байна. АН-ыг худалдаж, эрх баригчдын гар хөл болох замаар асуудлыг шийдэх гэж буй нөхдүүдтэй эвлэрэхгүй. Хэзээ ч нэг туган дор байж чадахгүй. Бид эвлэрлийн эсрэг яваагүй. Улсын дээд шүүх хаанаас хэн гэдэг өөрсдийгөө АН гэж нэрлэх ямар эрх зүйн үндэслэлтэй хүмүүсийг бүртгэх асуудлыг хууль бусаар шийдсэнд бид харамсч байна.

Маргаантай байгаа асуудлыг шалгуулна. 200 мянган гишүүнтэй АН-ыг хэдэн нөхдүүд дээрэмдээд авчихдаггүй юм. Өөрсдийгөө дээд шүүх гэж нэрлэсэн нөхөд луйварчдад эрх мэдлийг аваачаад өгчихдөггүй юм. Хууль ёсны тамга тэмдэг хүчин төгөлдөр явж байна. Хүчирхийллийн аргаар АН-ын эрх мэдлийг булааж авах гэсэн явдлыг таслан зогсоох болно. Эвлэрлийн гэсэн гоё нэр зүйчхээд хүчирхийлэл явуулж байгаа хүмүүстэй ойлголцоход хүнд.

Бид ямар ч байсан энэ сарын 18-нд хуралдах ҮБХ-ны шийдвэрийг харна. Бид хуулийн дагуу асуудлыг шийдэх болно” гэв.

Харин АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат “Эрх баригчдын манай намын зарим нэг нөхдийн явуулж буй үйл ажиллагаа нь хүмүүсийг сонголтгүй болгох ажиллагаа юм. Хойд хөршийн бодлогыг хуулбарлаж байна. Ардчилсан 30 жилийн ололт, Үндсэн хуулийн эсрэг явж байна. Хууль, дүрмээ барихгүй байна. АН дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлсэн. Үүний өмнө, УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгууль явагдсан. Эрх баригчид хэдхэн хүнтэй нийлж, хариуцлага хүлээхгүйн тулд ёс суртахуунгүй зүйл хийх гэж байна. Энэ нөхөдтэй нийлж АН-ын нэрийг зүүсэн хүмүүс бол коммунист, фашистууд. Бид бол ардчилагчид учраас ийм зүйл хийхгүй. Хувийн эрх ашгаа бодсон хүмүүсийн эрх ашиг улам даамжирлаа. Улам сөрөг хүчингүй болгох гэж байна. Үндсэн хууль байхгүй болж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж