Z үеийнхэн ажлын байран дээр хамгийн их стресстдэг үү?

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

Z үеийнхэн ажлын байран дээр хамгийн их стресстдэг үү?

Z үеийнхэн ажлын байран дээр хамгийн их стресстдэг үү?

Эдийн засгийн хүндрэл болон бусад асуудлаас болж бүгд л ажил дээрээ стресстдэг. Гэхдээ залуу үеийнхэн илүү их дарамт мэдэрдэг байж болзошгүй аж. Сүүлийн жилүүдэд эдийн засаг тогтворгүй, найдваргүй болж, тасралтгүй янз бүрийн үймээн самуун дэгдсээр хөдөлмөрийн зах зээл түгшүүртэй байх болов. Цомхотгол олширч, цалин инфляцийн өсөлтийг гүйцэхээ байлаа.

Тэгвэл энэ хямрал Z үеийнхэнд илүү их нөлөөлж байгааг судлаачид тогтоожээ.

Тэднийг ажиллах хүчинд дөнгөж нэгдэхтэй зэрэгцээд дэлхий дахинд олон хямрал нүүрлэсэнтэй энэ нь холбоотой.  “Cigna International Health” байгууллагаас гаргасан судалгаанд дурдсанаар 18-24 насныхны 91 хувь нь ажил дээрээ стресст өртдөг гэдгээ хэлжээ. Мөн тэд бусад үеийнхээ бодвол хувийн орон сууцтай болох зэрэг амьдралд хөл тавих чухал үе шатуудаа даван туулахын төлөө илүү их тэмцэж байна.

Том хүчин зүйлсээс гадна хүн хоорондын харилцаанаас болж залуу үе стресстэй байна.

Тодруулбал, ажил дээрх ёс зүй, албан хувцаслалт, ойлгомжгүй харилцаа холбоо, удирдлагын дэмжлэг дутмаг, ганцаардал зэрэг олон зүйл тэднийг стресстүүлдэг аж. Z үеийнхний 57 хувь нь одоогийн ажил, үүрэгтээ итгэл муутай байдаг. Харин Y, X, Boomers үеийнхний 41 хувь нь ажил дээрээ өөрийн чадвартаа итгэлгүй байдаг гэжээ.

2025 он гэхэд энэ үеийнхэн нийт ажиллах хүчний 27 хувийг, дэлхийн хүн амын гуравны нэгийг бүрдүүлнэ. АНУ-д хийсэн нэгэн судалгаараар Z үеийнхний 72 хувь нь ажлаасаа гарах бодолтой байдаг гэдэг нь тогтоогдсон. Мөн дэлхий даяарх  Z үеийнхний 77 хувь нь шинэ ажил хайж байгааг “McKinsey”-ийн судалгаагаар тогтоосон байна. Энэ нь бусад үеийнхнээс хоёр дахин их тоо юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж