Газар хөдлөлтийн дараах чичирхийлэл 2100 удаа болжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

Турк, Сири газар хөдлөлт

Газар хөдлөлтийн дараах чичирхийлэл 2100 удаа болжээ

Газар хөдлөлтийн дараах чичирхийлэл 2100 удаа болжээ

Турк, Сирийн нутаг дэвсгэрт газар хөдлөлт болоод 10 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд нас барагсдын тоо 41.100 хүрсэн талаар бид өчигдөр /2023.02.15/ мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар 41.232 хүрчээ. Нас барагсдын 35.400 нь Турк, 5700 нь Сири улсад байна. Газар хөдлөлтийн дараах чичирхийлэл нийт 2100 удаа болжээ. Мөн нийт хохирлын хэмжээг 84.1 тэрбум ам.доллар гэж тооцоолоод байгаа бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн зардалтай газар хөдлөлтүүдийн дөрөвдүгээрт орох юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ Ням гаригт Турк улсад айлчлахыг Төрийн департментаас мэдэгдлээ.

Тэрбээр тусламжийн цуваа ид ирж буй Инжирлик агаарын баазаар зочилж, нийслэл Анкарад Туркийн удирдах албан тушаалтнуудтай уулзана. Тусламж бараг очихгүй байгаа Сирийн ард түмэнд маш их санаа зовж буйгаа ДЭМБ мэдэгдсэн. “Хамгийн их санаа зовох учиртай газар бол баруун хойд Сирийн нутаг дэвсгэр юм. Сирийн засгийн газрын хяналтад байдаг бүс нутагт газар хөдлөлтийн хор хохирол маш их байна. Сирид 10 жил дайн үргэлжилснийг санацгаая. Эрүүл мэндийн систем нь тун эмзэг байдалд байна. Хүмүүс нь тамын гал дундуур туучиж байна” гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийн тусламжийн хөтөлбөрийн дарга Майкл Райан хэллээ.

Гамшгаас хойш хэдийнэ 10 хоног өнгөрсөн тул нуранги доороос амьд хүн гарч ирэх магадлал буурсаар байна. Гэхдээ газар хөдлөлтийн дараах гайхамшиг үргэлжилж, хүмүүс эсэн мэнд олдсон талаар гадаадын хэвлэлүүд мэдээлсээр байна. Турк улсад амьд үлдсэн 1000 гаруй хүн цэнгэлдэх хүрээлэнд түр байрлажээ. Мөн тэднийг боломжтой бол гэр лүүгээ буцахыг эрх баригчид уриалсан байна.

Эх сурвалж: AL JAZEERA, WIKIPEDIA, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж