Гэм буруугийн шүүх хурлыг ирэх сарын 2-нд товлов

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

LiveГэм буруугийн шүүх хурлыг ирэх сарын 2-нд товлов

Гэм буруугийн шүүх хурлыг ирэх сарын 2-нд товлов

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт шүүх хуралдааныг тасралтгүй явуулна гэж заасны дагуу 21:30 минут хүртэл шүүх хуралдаан явагдан завсарлаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.02.16/ өдрийн 08:30 минутад эхэлжээ.

Иймд урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай үргэлжилж байна.

21 : 41
2023-2-16

Гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх сарын 2-нд товлов

Урьдчилсан хэлэлцүүлэг 20.00 цагт дуусч, гэм буруугийн шүүх хуралдааныг гурадугаар сарын 2-ны өдөр товлолоо.

16 : 31
2023-2-16

Урьдчилсан хэлэлцүүлгийн хурал түр завсарлаад үргэлжилж байна

Урьдчилсан хэлэлцүүлгийн хурал түр завсарлаад 13.30 цагаас үргэлжилж байна. 
 
09 : 46
2023-2-16

Хэлэлцүүлэг нэг цаг завсарлав

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт эхэлж, хоёр дахь өдрөө прокурор 6, яллагдагч 35, иргэний хариуцагч 2, өмгөөлөгч 43, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3 нийт 89 оролцогчтойгоор үргэлжилж байгаа бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 13.30 цаг хүртэл завсарлалаа. 
Завсарлагааны дараа прокуроруудын тайлбараар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж