Дэлхийн шилдэг жүдочид Тель-Авивд цуглажээ

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг жүдочид Тель-Авивд цуглажээ

Дэлхийн шилдэг жүдочид Тель-Авивд цуглажээ

Олон улсын жүдо бөхийн холбооны 2023 оны хоёр дахь Их дуулгын тэмцээн өнөөдөр/2023.02.16/ Израилийн Тель-Авив хотод эхэлнэ. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй арав, эмэгтэй найм гээд нийт 18 жүдоч өрсөлдөнө. Энэ сарын эхээр болж өнгөрсөн Парисын Их дуулгаас Б.Эрхэмбаяр мөнгө, О.Уранбаяр хүрэл медаль хүртэн багаараа 12 дугаар эзэлсэн билээ.

Тель-Авивын татамид хүч үзэх Монголын баг:

Эрэгтэйчүүд

  • -60 кг: Э.Сумъяабазар, Б.Сүхбат
  • -66 кг: Л.Өнөболд
  • -73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
  • -81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир
  • -90 кг: Г.Пунцагцэрэн, Г.Алтанбагана
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүд

  • 48 кг: Г.Наранцэцэг
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ
  • 57 кг: О.Оюунчимэг
  • 63 кг: Д.Есүй
  • 70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг: О.Хүслэн
  • +78 кг: Д.Номинзул

Тель Авивын Их дуулгад дэлхийн шилдгүүд оролцож байна гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, Канадын Криста Дэгүчи, Жессика Климкайт, Бразилын Рафаэла Силва, Рафаэл Силва, Португалын Хорхе Фонсека, Италийн Мануэль Ломбардо, Фабио Базил, Украины Дарья Билодид тэргүүтэй тамирчид хүрэлцэн иржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж