Баяр дөхөхөд үнэ нэмдэг худалдаачдад хариуцлага тооцъё!

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

Баяр дөхөхөд үнэ нэмдэг худалдаачдад хариуцлага тооцъё!

Баяр дөхөхөд үнэ нэмдэг худалдаачдад хариуцлага тооцъё!

Монголд бичигдээгүй олон "уламжлал" байдгийн нэг жишээ бол баяр дагасан зохиомол үнэ хөөрөгдөл. Эдийн засаг хүнд, иргэдийн амьдралд цалин орлого нь хүрэлцэхгүй байгаа ч монголчууд баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг. Энэ нь гэм биш зан. Гэвч энэ байдлыг худалдаа эрхлэгчид овжноор ашиглаж эрэлт сайтай бүтээгдэхүүний үнийг хэд нугалж нэмдэг. Үүнд иргэд ч дассан учир худалдаачдын хэлж байгаа үнээр авахаас өөр сонголтгүй. Учир нь нэг зах худалдааны төвд байгаа бүх лангууны үнэ ижил байдаг билээ. Хамгийн сүүлийн жишээ бол “Хүчит шонхор” захын гадна талбайд ууц, өвчүү зарж буй худалдаачид махны үнийг дур мэдэн нэмсэн асуудал.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авчээ.

Тодруулбал, хонины ууцны худалдаа эрхлэгчид хэрэглэгчдийн эрэлтийг далимдуулан ууцны хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаар хэрэглэгчид худал мэдээлэл буюу бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл түгээх замаар үнийг хөөрөгдөн худалдаалсан байна. Тиймээс 500 мянган төгрөгөөр торгожээ. Гэхдээ энэ бол ганцхан жишээ. Ууцнаас гадна баяр угтсан үнийн хөөрөгдөл хүнсний өргөн хэрэглээний бүх бүтээгдэхүүнд гардаг. Тиймээс иргэд жилд тоотой хэд болдог баяруудыг угтаж үнэ нэмдэг байдлаа халахыг хүсч байна.

Үйлдвэрлэгч болоод импортлогч харилцагчид нь үнээ нэмээгүй байхад худалдагчид дур мэдэн лангууны үнээ өсгөж байгаа бол үүнд Зөрчлийн хууль үйлчлэх ёстой.

Уут, савлагаатай бүтээгдэхүүн болон жижиглэнгээр худалдаалдаг аль нь ч бай үнийг  худалдаа эрхлэгч шалтгаангүй бол түүнд тооцох хариуцлагыг чангатгах хэрэгтэйг иргэд илэрхийлж буй. Уг нь хуулийн зүйл заалтад энэ тохиолдлыг тусгасан байдаг ч албаныхан тэр хяналт тавьж торгууль тооцох нь ховор. Тиймээс иргэд өөрсдөө зохиомлоор үнэ нэмсэн асуудлаар ШӨХТГ-т хандах боломжтой.

ҮНЭ ЗОХИОМЛООР НЭМСЭН БОЛ 500 МЯНГААС ТАВАН САЯАР ТОРГОНО

Зөрчлийн тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар зохиомлоор үнэ нэмсэн этгээдэд хариуцлага тоох заалттай. Үүнд:

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж, 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж, 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж”,
  • Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний /500 мянган төгрөг/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /5 сая төгрөг/ төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байдаг.

Тиймээс албаныхан хариуцлага тооцоогүй байлаа гэхэд иргэд худалдаа эрхлэгчдээс шаардах бүрэн эрхтэй. Харин худалдаа эрхлэгчид тухайн иргэний санал хүсэлтийг хүлээж аваагүй тохиолдолд холбогдох байгууллагад зах, худалдааны төвийн нэр, лангууны дугаар, бүтээгдэхүүний үнийн мэдээллийг нээлттэй мэдээлэх боломжтой байна. Ингэснээр хуулийн дагуу хариуцлага тооцох юм. Жижиглэнгийн худалдаа эрхлэгч болон нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын баримт өгөөгүй тохиолдолд мөн барааны үнэтэй холбоотой гомдол саналыг гаргах эрхтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж