Видео хуралдаанаар Бээжин, Вьентьянтай холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Видео хуралдаанаар Бээжин, Вьентьянтай холбогдлоо

Дэлхийн банкнаас БНХАУ-ын эдийн засгийн тойм, төлөв байдлын мэдээллийг хүргэлээ. Бүс нутагтаа төдийгүй дэлхийн эдийн засагт байр сууриа эзэлсэн БНХАУ-ын эдийн засгийн байдлыг Бээжин хотоос Дэлхийн банкны эдийн засагчид танилцуулж, Улаанбатар болон Лаос улсын нийслэл Вьентьян хоттой видео хуралдаан зохион байгуулсан юм. Дэлхийн банкны эдийн засагчдын танилцуулж байгаагаар хятадын эдийн засаг 2009 онд 8,7 хувиар өсч, энэхүү өсөлтийн эрч хүч буурахгүй байсаар энэ онд 9,5 хувьд хүрнэ гэсэн таамаглал гаргаад байгаа ажээ. БНХАУ макро эдийн засгийн зорилтоо таван жилээр тодорхойлдог онцлогтой. Ирэх оноос эхлэх шинэ зорилтдоо ч бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөснийг Дэлхийн банкныхан онцлов. Бас нэгэн сонирхолтой статистик нь өнгөрсөн онд байнга бууралттай байсан Хятадын экспорт 2010 оны эхний хоёр сард хямралын өмнөх үеийг давж гарахуйц хэмжээнд өссөн байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнэ хэт өссөн гэсэн дүгнэлтийг хийжээ. Энэхүү үнийн өсөлтийг бууруулахын тулд тус улсын Засгийн газраас нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дамын наймаанд хяналт тавих бодлого баримталж байгаа юм байна.
Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж