Зорилго биелэх өдрөө сонго

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

Зорилго биелэх өдрөө сонго

Зорилго биелэх өдрөө сонго

Шинэ оны зорилгоо гаргаад аль хэдийн хоёр сар өнгөрчээ. Тэгвэл таны гаргасан зорилгын биелэлт хэдэн хувьтай байна вэ?

Хүмүүсийн 80 орчим хувь нь зорилгоо нарийн, тодорхой гаргадаггүй учраас зорилтдоо хүрдэггүй гэсэн статистик бий. Хадгаламжийн зорилго ч бас яг үүн шиг. Хугацаа нь тодорхой байх тусам зорилгодоо хүрэх магадлал нь нэмэгддэг.

Тэмдэглэлт өдрүүд, гар утас авах, гэрийн засвараа хийх, зун болдог фестиваль, арга хэмжээнд оролцох зэрэг жил бүр гардаг зардал бий. Гэхдээ зардлаа эртнээс төлөвлөж бэлдээгүйн улмаас санхүүгийн дарамтад орох зэрэг эрсдэл үүсдэг. Тэгвэл энэ жил төлөвлөсөн зүйлсдээ зориулсан хадгаламжаа яагаад эртнээс үүсгээд бэлдэж болохгүй гэж?

Зорилгыг тань биелэхэд туслах хадгаламжийг М банкны найзууд нь гаргалаа. Өмнө нь хадгаламжийн хугацаа зөвхөн богино эсвэл урт гэсэн хугацаанд хязгаарлагддаг байсан бол бид анх удаа хадгаламжаа өөрийн дуртай хугацаагаар тохируулж нээн, өдрийн хүүгээ ч тооцуулдаг байхаар дахин загварчиллаа.

Одоо хайртай нэгнийхээ төрсөн өдөрт, 2024 оны шинэ жилийн баяртаа ч зориулаад тухайн өдрийг нь тохируулан хуримтлал үүсгэж болдог боллоо.

Хүссэн өдрөөрөө хадгаламжаа нээхдээ салбарт очиж, дугаарлах шаардлагагүй, бүх үйлдлээ М банкны апп-аасаа хийнэ. Таны хадгаламжийн аялал эхлэхээсээ дуусах хүртлээ хялбар бас ойлгомжтой байна.

Зорилго биелэх өдрөө сонгоод таны санхүүгийн эрүүл мэндийг дэмжих дижитал хадгаламжийн аяллаа эхлүүлээрэй.

М хадгаламж нээх: qrco.de/Mbank

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж