Аймгийн начин Б.Алтангэрэл түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

Аймгийн начин Б.Алтангэрэл түрүүллээ

Аймгийн начин Б.Алтангэрэл түрүүллээ

Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн начин цолтнуудын ээлжит барилдаан өнөөдөр/2023.02.15/ боллоо. Нийт 128 бөх барилдсанаас Увс аймгийн Өмнөговь сумын харьяат аймгийн начин Б.Алтангэрэл түрүүлж, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат аймгийн начин Д. Төрбаяр үзүүрлэв.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн өсөх начин Ё.Гантулга, Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн начин М.Баяржавхлан нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд аймгийн начин Архангайн О.Баярбаасан, Увсын Д.Урианхай, Сэлэнгийн Б.Улаалзагана, Төвийн Л.Энхтүвшин нар үлджээ.

Маргааш 12:00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаантай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж