Шинэ Зеландад 6.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландад 6.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Шинэ Зеландад 6.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Шинэ Зеландад хүчтэй хар салхины улмаас өчигдөр /2023.02.14/ онц байдал зарласан тухай бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр тус улсад орон нутгийн цагаар 19:38 минутын үед 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт нийслэл Веллингтонд байсан бөгөөд 48 км-ын гүнд байсан. Веллингтоны хойд хэсэгт амьдардаг нэгэн хүн хэлэхдээ “Манай байшингийн хажуугаар ачааны галт тэрэг яваад өнгөрөв үү гэлтэй л байсан” гэжээ.

Гэхдээ цунамигийн аюул байхгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 6.3 магнитудын газар хөдлөлтөөс 20 минутын дараа 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин болсон. Энэ нь Таумарунуйгаас баруун өмнө зүгт 45 км зайд, 78 км-ын гүнд байжээ.

Хүчтэй хар салхины улмаас тог цахилгаан тасарч, олон хүнийг нүүлгэн шилжүүлээд буй хүнд цаг үед газар хөдлөлт давхардав.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж