Хүнсний хомсдолоо нуух гэж Чу-Аэгээр шоу хийсэн үү?

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

Хүнсний хомсдолоо нуух гэж Чу-Аэгээр шоу хийсэн үү?

Хүнсний хомсдолоо нуух гэж Чу-Аэгээр шоу хийсэн үү?

Хойд Солонгос улс сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа цэргүүдийнхээ өдөр тутмын хоолны хэмжээг бууруулжээ. Түүнчлэн эрх баригч Хөдөлмөрийн нам энэ сард хөдөө аж ахуйн асуудлаар яаралтай хурал хийхээр төлөвлөсөн. Эдгээрээс үзвэл тус улсын хүнсний хямрал улам дордсон бололтой гэж Өмнөд Солонгос үзэж байна.

Үерийн улмаас ургац хураалт саатах зэрэг ихэвчлэн байгалийн гамшигтай холбоотой шалтгаанаар Хойд Солонгост хүнсний хомсдол нүүрлэдэг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрийнхөө улмаас олон улсын хатуу хоригт өртөж, гадаад худалдаа хязгаарлагдсан. Үүн дээр Covid-19-ийн хөл хорио нэмэгдсэнээр Хойд Солонгос улам хаалттай, тусгаарлагдмал болжээ.

Эрх баригч Хөдөлмөрийн нам энэ сарын сүүлээр хөдөө аж ахуйн хөгжлийн зөв стратегийг тогтоох маш чухал бөгөөд яаралтай хурал зарласан. Хойд Солонгос ийм ээлжит бус хурал зарлах нь тун ховор тохиолдол гэж Өмнөдийн нэгдлийн яам мэдээллээ. Мөн сүүлийн үед удирдагчийн охин Ким Чу-Аэ төрийн үйл ажиллагаанд оролцох болсон нь хүмүүнлэгийн асуудал хурцдаж байгаа үед эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой байж магадгүй гэв.

АНУ-д төвтэй Хойд Солонгосын хяналтын бүлгэм өнгөрсөн сард “Умардын хүнсний хүртээмж хүний хэрэгцээний доод хязгаараас багассан” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж