Богд банкны дотоодын ₮ картаар БНСУ-д гүйлгээ хийх боломжтой болно

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

Богд банкны дотоодын ₮ картаар БНСУ-д гүйлгээ хийх боломжтой болно

Богд банкны дотоодын ₮ картаар БНСУ-д гүйлгээ хийх боломжтой болно

Богд банк нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш олон улсын хамтын ажиллагааг улам тэлж, салбартаа тэргүүлэгч, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгын хүрээнд хилийн чанадад олон улсын карт шаардлагагүйгээр дотоодын ₮ картаараа ашиглах боломжтой боллоо.

Тус хамтын ажиллагааны эхлэлийг БНСУ буюу манай орны иргэд хамгийн их сурч, ажиллаж, бизнес эрхэлдэг, аялал зуучлалаар зорчдог иргэд харилцагч нартаа төлбөр тооцооны асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх, БНСУ дахь ATM-ээр дамжуулан монгол дахь данс руу чөлөөтэй орлого зарлага хийх, харилцан төлбөр хүлээн авах болон нийт 3.3 сая пос машинаар гүйлгээ хийх цоо шинэ үйлчилгээг ирэх 3 сардаа багтаан салбартаа анхлан нэвтрүүлж байгагаараа онцлог үйлчилгээ юм.

Энэхүү үйлчилгээний батламж болгож туршилтын анхны гүйлгээг 2023 оны 02 сарын 14-нд Богд банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул болон “BC Card”-ийн Ерөнхийлөгч Вон Сок Чой нар туршилтын анхны гүйлгээг амжилттай хийлээ.

“БиСи карт” байгууллага 1983 онд байгуулагдсан одоогоор Ази-Номхон далайн бүс дэх хамгийн том карт хүлээн авагч БНСУ-ын төлбөрийн картын үйлчилгээ эрхлэгч анхны компаниудын нэг “КТ” группийн охин компани юм.

Богд банк нь үргэлж нээлттэй ид тод, харилцагч, үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх болон цаг үеийн ач холбогдолтой олон ажлыг хийхийг зорин ажиллаж ирсэн ба цаашид ч улам их зүйлийг салбартаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Богд банк-Итгэл түгээнэ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж