О.Мөнхжинг цагдан хорихгүйгээр шалгахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

О.Мөнхжинг цагдан хорихгүйгээр шалгахыг шаардав

О.Мөнхжинг цагдан хорихгүйгээр шалгахыг шаардав

"Их Бит" буюу IHC компанийн койн эзэмшигчид О.Мөнхжинг цагдан хорихгүйгээр шалгахыг өнөөдөр /2023.02.15/ шаардаж, Сүхбаатарын талбайд цуглав.


"Их Бит" компанийн койн эзэмшигч Г.Ганзориг:

-Би ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш мэргэжилтэй. Бидний хувьд "Их Бит" буюу IHC компанид хөрөнгө оруулсан хүмүүс. Өөрөөр хэлбэл, IHC койныг худалдан авч, хадгалаад ирээдүйд энэ төсөл амжилттай явна гэдэгт итгэж байгаа. Койны үнэ унасан байгаа. Зарим хүмүүс гомдол гаргасан хэдий ч гомдол гаргаагүй хүний тоотой харьцуулахад асар зөрүүтэй. Жишээлбэл, 100 мянган хүн энэ койныг эзэмшдэг гэх тайлан гаргасан байдаг. Тэр дундаас гомдол гаргасан нь яг хэд байгаа юм бэ. Маш бага хувь байгаа. Энэ компанийн үүсгэн байгуулагчийг хуулийн байгууллагаас шалгасантай холбоотойгоор гомдол гаргаагүй, койндоо итгэж буй маш олон хүний эрх ашиг хохирч, хөндөгдөж байна.

Ялангуяа шүүх, прокурорын зүгээс "Их Бит" компанийн үүсгэн байгуулагчид  шалгахдаа заавал цагдан хорихгүйгээр  шалгахыг шаардаж байна.

Бид том жагсаал цуглаан хийж, олон нийтийг өдөөн турхирах гэсэнгүй. Өөрсдийн хөрөнгө оруулсан бүтээгдэхүүн, төслийн үнэ цэнийг унагахгүйн тулд удирдлагыг нь цагдан хорихгүйгээр шалгавал компанийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэх боломжтой. Төлөвлөгөөт ажлуудаа цаг хугацаандаа хийх боломжтой байна. Бид шүүх, прокурорын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Тийм ашиг сонирхол ч байхгүй. Энэ асуудалтай холбоотойгоор койн эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөж байгаа шүү. Тийм учраас тус компанийн үүсгэн байгуулагчийг цагдан хорихыг болиулаач гэдэг хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлнэ. Бид өчигдөр "Клабхаус"-аар ойролцоогоор 1100 хүн холбогдсон. Сүхбаатарын талбайд ойролцоогоор 30-40 койн эзэмшигч цугларсан байна" гэв.

Нэгэн койн эзэмшигч "Би энэ жагсаалд хоёр шалтгаанаар ирсэн. Нэгт, өөрийнхөө хөрөнгийг хамгаалах гэж. Хоёрдугаарт, хүний эрхийн талаар дуу хоолойгоо нэгтгэхээр ирсэн. Хүний эрх гэдэг зүйл Монголд үнэхээр байхгүй байна. Хувь хүнтэй холбоотой мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж, хуулийн байгууллага нь маш шуурхай ажилладаг болжээ. Нийтдээ ес хоногийн дотор хуулийн байгууллага нь бүх асуудлыг шийдэж, гурван шүүх хурлаар О.Мөнхжинг цагдан хорих шийдвэрийг гаргаад байна. Гомдол гаргасан цөөн койн эзэмшигчээс болж, энэ олон хүний эрх ашгийг хөндөж, хохироож байна вэ" гэдгийг хэлсэн юм.

Койн эзэмшигч Э.Батсайхан:

-IHC койн эзэмшигчид энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. Монголд төдийгүй дэлхийн зах зээл дээр маш олон койн гарсан. Дэлхийн зах зээл дээр бүх койны ханш унасан байгаа. Гэтэл Монголын зах зээл дээр шинээр гарч ирж, өнгөтэй өөдтэй яваа залуусын ажлыг нь хийлгэхгүйгээр цагдан хорьж байгаа нь буруу. О.Мөнхжин мөнгө дутсандаа энэ ажлыг эхлүүлээгүй.

Энэ залуус монголчуудтайгаа хамтран дэлхийн зах зээл дээр жишиг болох ажлыг санаачлан хийж байхад зохион байгуулалттайгаар ажлыг нь нурааж байгаа нь харамсалтай.

Ажил хийх залуусыг мохоож, гутааж байгаа нь харамсалтай. Энэ ямар нийгэм юм бэ. Энэ компанийн 100 мянган койн эзэмшигчийн эрх ашиг хохирч байна. Бид өөрсдийн хүсэл зоригоор ирж байна. Төр энэ бүхнийг нухчин дарж, хохирогч болгож байна. Монголд 40-50 койны компани байхад яагаад заавал "Их Бит" компани юм бэ. Бусад компанийг яагаад шалгахгүй байна вэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж