Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн 7 сумдад улс, аймгийн аюулгүйн нөөцөөс 460,0 тн өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж байна. 2023.02.14-ний өдөр Баянтүмэн сумын өвөлжилт хүндэрч цагаанаар зудархуу байгаа Хотонт багийн малчдад Улсын аюулгүйн нөөцөөс 50,0 тн хивэг тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, аймгийн аюулгүйн нөөцөөс 321 шуудай хэрчсэн ногоон тэжээлийг 100 хувь үнэ чөлөөлөн, 2100 боодол өвсийг зах зээлийн үнээс хөнгөлөлттэй буюу 3300 төгрөгөөр хүлээлгэн өглөө. Үргэлжлүүлэн Чойбалсан, Булган, Хөлөнбуйр, Сэргэлэн, Цагаан-Овоо, Хэрлэн сумын өвөлжилт хүндэрсэн багийн малчдад өвс тэжээлийн дэмжлэгийг энэ 7 хоногт багтаан хүргүүлнэ.
Холбоотой мэдээ