2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 384,415,138 төгрөгийн үнийн дүн бүхий 773,835 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хай би ойл" ХК (HBO +11.60%), "Хөх ган" ХК (HGN +9.77%) болон "Монгол Базальт" ХК (MBW +4.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хархорин" ХК (HHN -12.50%), "Женко тур бюро" ХК (JTB -9.59%) болон "Бодь Даатгал" ХК (BODI -6.47%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 16,183 ширхэг нэгж эрхийг 5,682,818 төгрөгөөр, багцын арилжаагаар 164,775 ширхэг үнэт цаасыг 802,920,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.9 хувиар буурч, 37662.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,797,229,502,019төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ