Битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

Битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран өнөөдөр /2023.02.15/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Сар шинийн баяр болохтой холбоотойгоор зах, худалдааны төв рүү чиглэсэн автомашины урсгал эрс өссөн байна. Иймээс амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийхгүй байгаа гэдгийг тодотголоо. Гэхдээ хоёрдугаар сарын 20-нд буюу Даваа гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэх бол хоёрдугаар сарын 21, 22, 23-нд /Шинийн нэгнээс гурван дуустал/ дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин хоёрдугаар сарын 24-н буюу Баасан гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 376 уулзвар, 1700 орчим гарц, орц байдаг. Тодруулж хэлбэл, Тээврийн цагдаагийн алба нь 2000 орчим уулзвар, гарц дээр хүн хүч тавьж, ажиллах шаардлагатай болдог ч гуравны нэгд л хүрэлцэх хүний нөөцтэй тул албан хаагчдын тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлж, зохимлоор түгжрэл үүсгэдэг дүрмийн бус үйлдэл хийхгүй, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.

Сар шинийн баярын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нь бүрэн бүрэлдэхүүнээрээ уртасгасан цагаар ажиллана. Одоогоор Дотоодын цэргийн байгууллагаас 50 орчим албан хаагч хөдөлгөөн зохицуулахаар зах, худалдааны төвүүдэд ажиллаж эхэлжээ.

Мөн сар шинийн өдрүүдэд эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал сулардгаас зам тээврийн осол нэмэгддэг аж. Тиймээс автомашинаа асаагаад хөдөлгөхийн өмнө ойр очимд хүүхэд байгаа эсэхийг нягталж шалгах, мөн хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд эгнээ байраа солихгүй байх, орон нутаг руу зорчих бол суудлын бүс зүүх, гэрлээ шилжүүлэх, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, амраад хөдлөхийг анхаарууллаа.

Иргэдийнг гол гаргадаг зөрчил нь автомашинаа зөв байрлуулахгүй давхардуулснаас хөдөлгөөнийг хааж, зорчих хэсэгт нөлөөлж, ачаалал үүсгэдэг аж. Ийм зохиомол түгжрэл, ачаалал үүсгэхгүй байхад анхаарч, хөдөлгөөнд оролцохыг мөн хүслээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Х.Намуу: 

Нэгдүгээр сарын 30-аас сурагчдын амралт дуусаж хичээл эхэлснээр иргэдийн зорчих хөдөлгөөн ихэссэн. Мөн сар шинийн баяртай холбоойтогоор зах худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал их байна. Тухайлбал, "Нарантуул", "Хархорин", "Барс", "Бөмбөгөр", "Хүчит шонхор" зэрэг зах руу чиглэсэн зорчих хөдөлгөөн нэмэгдсэнээр дараах гудамж замуудын ачаалал нэмэгдсэн. Намъяанжүгийн гудамж, Их тойруу, Нарны гүүр, Нарны зам, Чингэлтэйн өргөн чөлөө, Москвагийн гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ард-Аюушийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замууд ачаалал ихтэй байна.

Энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдөр /2023.02.21/ Зайсан тойруу, Дүнжингаравын зарим хэсэг, ХААИС-ийн зүүн хойд уулзварын замын хөдөлгөөнд хийсэн зохион байгуулалттай холбоотойгоор дараах замуудад сайн нөлөө үзүүлсэн.

  • МУБИС-ийн уулзвар /Зүүнээс баруун/
  • Яармагийн гүүр /Баруунаас зүүн/
  • Энхтайваны гүүр /Хойноос урагшаа/

Өмнө нь оргил ачааллын үеэр гол гудамж замуудад нэг талыг барьсан таталт их хийдэг байсан бол одоо замын голд тээврийн цагдаагийн албаны алба хаагчийг оруулахгүйгээр үндсэн чиг үүргийн дагуу буюу замын хөдөлгөөний хууль дүрмийг сахиулан биелүүлэх хяналтын ажлаа хийх нь илүү оновчтой байгаа гэлээ.

Н.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж