Инстаграмын сториноос болж 10 жилийн ял авчээ

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

Инстаграмын сториноос болж 10 жилийн ял авчээ

Инстаграмын сториноос болж 10 жилийн ял авчээ

20 настай орос охин Олесья Кривцова дайныг эсэргүүцсэн цахим сэтгэгдлээсээ болж гэрийн хорионд байна. Түүний хөлд цахилгаан гав зүүжээ. Гэрийн хорионд байх хугацаандаа тэр утсаар ярьж, интернет орж болохгүй.

Охин өнгөрсөн оны аравдугаар сард Крымийн гүүрийн дэлбэрэлтийн талаар инстаграмдаа стори оруулсан байна. Мөн найзынхаа бичсэн дайны тухай нийтлэлийг өөрийнхөө нүүр хуудас дээр хуваалцсан аж. Эндээс л бүх зүйл эхэлжээ.

“Би ээжтэйгээ утсаар ярьж байтал хаалга онгойж, олон цагдаа орж ирсэн. Тэд утсыг минь булааж аваад, шалан дээр хэвт гэж орилсон. Интернетэд ямар нэг зүйл нийтэлснийхээ төлөө ийм урт хугацаанд шоронд хоригддог гэж би төсөөлж ч байсангүй. Орос оронд иймэрхүү галзуу шүүхийн шийдвэрүүд гарч байсныг би мэднэ. Гэхдээ би нэг их анхаарал хандуулж байгаагүй. Нэг л мэдэхэд би сургуулийн орчинд буудалцдаг хүмүүс болон Исламын улс бүлэглэлийнхэнтэй адилхан болчихсон байна. Үнэхээр галзуурчээ” гэж Олесья хэлсэн юм.

Терроризмыг зөвтгөж, Оросын зэвсэгт хүчнийг гутаан доромжилсон гэх үндэслэлээр түүнд 10 жилийн хорих ял оноожээ. Архангельск дэх их сургуулийн оюутан тэрбээр Оросын террористууд болон хэт даврагчдын тоонд албан ёсоор нэгдэв.

Олесья баруун хөл дээрээ Путиныг дүрсэлсэн шивээстэй. Тус шивээс нь аалз шиг хөлтэй бөгөөд Жорж Оруэллийн 1084 зохиолд гардагчлан “Том ах чамайг харж байна” гэсэн бичээстэй. Гэвч Олесьягийн хувьд түүнийг том ах биш хамт суралцагчид нь харж байжээ. Сургуулийнхан нь түүнийг цэргийн тусгай ажиллагааны эсрэг байгаа гэх зэргээр групп чат нээн ярилцсан байсан. Зарим нь Олесьяг эрх баригчдад мэдэгдэх хэрэгтэй гэсэн санал гаргаж байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
16
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж