Шог зураачдаас анхны Ардын зураач цолыг Ц.Байды хүртэнэ

Шог зураачдаас анхны Ардын зураач цолыг Ц.Байды хүртэнэ

Шог зураачдаас анхны Ардын зураач цолыг Ц.Байды хүртэнэ
Монголын шог зургийн “загалмайлсан эцэг” гэгддэг Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байды сар шинийн босгон дээр "Монгол Улсын Ардын зураач" цол хүртэхээр болжээ. Ийнхүү шог зураачдаас анхны ардын цолтон төрж буй аж.
Ямар ч цаг үед шог зураач нар уран бүтээлээрээ тухайн нийгмийнхээ алдаа дутагдлыг шоглон зурж түүчээлэн тэмцэж ирсэн "шонхорууд" нь байдаг.
Ц.Байды "Шог зураг бол сэтгэлгээний урлаг" хэмээн хэлсэн байдаг. Тэрбээр сүүлд 2022 онд "Алтан шар зам" шог зургийн 16 дахь үзэсгэлэнгээ олны хүртээл болгож байв.

Ц.Байды нь Дундговь аймгийн Хулд суманд төрсөн. Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Байды гуайн аав Цэвэг хэмээх төрийн хар хүн байв. Цэвэгийн удмыг залган төрсөн Байды хүү багаасаа уран зураг сонирхож, улмаар 1974 онд ЗХУ-ын Москва хотын Строгановын Уран зургийн академийг төгссөн мэргэжлийн зураачдын нэг болсон билээ. 1976 онд “Ардын засгийн төлөөлөгч” зургаараа Улсын уралдааны тэргүүн байр, “Баянцогтын говьд”, “Хаалга шинэтгэсний баяр” зургуудаараа Улсын уралдааны 2, 3-р байр эзлэн, 1981 онд Москва хотноо болсон Олон улсын үзэсгэлэнгээс хүрэл медаль хүртэж, 1985 онд “Хүн байгаль” Олон улсын уралдааны тэргүүн байрыг эзэлж байв.

Ц.Байдыгийн уран бүтээлийг үнэлж 1981 онд Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал, 1991 онд Алтан гадас одон, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, 2005 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг, 2009 онд “Улаанбаатар хотын Хүндэт иргэн” тэмдгээр тус тус шагнажээ.

Тэрбээр 2003 онд Адра ОУБ-аас зохиогдсон уралдаанд тэргүүн байр, 2005 онд Эмнести интернэйшнл ОУБ-ын шагнал хүртсэн бөгөөд ЗХУ, Япон, БНСУ, АНУ, Англи, Итали, Франц, Алжир улсуудад зохиогддог олон улсын зураачдын үзэсгэлэнд тогтмол оролцож байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-15 202.9.40.32

Баяр хүргэе мундаг

Avatar

Лагва 2023-02-15 202.55.188.85

Баярлалаа нүдээ олсонд Монгол улсад зөв бурууг тануулсанд та түүх бүтээгч

Avatar

Зочин 2023-02-15 59.153.115.248

Цогтбаатар нь одоог хүртэл зурсаар л, зураг нь ард түмэнд хүрсээр л …

Avatar

Ард 2023-02-15 64.119.25.199

Баяр хүргэе ээ.
Нийгмийн болж бүтэхгүйг зургаараа бичдэг агуу авъяас бурангүй бүхнийг зоригтой шүүмжидэг зоригтон шударга эрхэмд нүдээ олсон шагнал нь ирж байна.

Avatar

Irgen 2023-02-15 24.13.36.85

Bayar hurge!Baidii guaidaa.Baga baihdaa tonshuul setguuld garsan zuragnuudii ni uzdeg bailaa!ontsgoi nertei bolohoor oi sanamjind uldsen bna.

Avatar

Зочин 2023-02-15 103.212.118.201

Соц нийгмийн шагналуудыг шуумжлээд сууж бх естой хун шагнал туугээд зогсож бх муухайл юм бн

Avatar

Зочин 2023-02-15 103.212.116.89

Ардчилал эхлэмэгц хамгийн анх Увс аймгийн иргэд, дүрвэд баядуудыг хэвлэлээр доромжилсон хүн мөн үү.

Avatar

Зочин 2023-02-15 66.181.161.66

С.Цогтбаяр гэж далдөйсан долоогч долдой Сосорбарам г*** гуншаа Болд мэтэд өгсөн төрийн соёрхолын хажууд төр нүдээ олж шагнажээ

Avatar

Зочин 2023-02-15 202.9.46.12

Цэдэнбал даргыг нохой болгож гинжлээд орос авгайд хөтлүүлчихсэн шог зураг зурсан зураач мөн байхаа.

Avatar

Зочин 2023-02-15 103.26.195.71

Thh ystoi goy zurag baisan shvv

Avatar

Иргэн 2023-02-15 122.201.19.99

10 жилийн сурагч байхад л "Тоншуул" сэтгүүл дээр гарсан зургуудыг үздэг байлаа.
Домог болсон зураач даа, Танд баяр хүргэе

Avatar

Lavlaa 2023-02-15 139.5.217.134

Үлэг гүрвэлээр үзэл бодлоо илэрхийлснийг эс тооцвол ч гарцаагүй АРДЫН ШҮҮ

Avatar

Баяр 2023-02-15 202.21.120.62

Аль дээр үеэс л социалист нийгмээс авахуулаад өнөө цагийн нийгмийн муу муухай бүхний эдээ бээрийг алтан бийрээрээ шахаж ирсэн хүндээ, ардын зураач одоо л хайрлаж байгаа юм байна. Ц.Байды гуайн хошин зургуудыг аавынхаа авчирсан сонин болгон дээрээс харж кайф авдаг байлаа даа. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе.

Avatar

Зочин 2023-02-15 103.57.95.45

Байдыд баяр хүргэе !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж