Жейло, Бен Аффлек нар хос шивээстэй болжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

Жейло, Бен Аффлек нар хос шивээстэй болжээ

Жейло, Бен Аффлек нар хос шивээстэй болжээ

Жейло, Бен Аффлек нар Гэгээн Валентины баярын өдрөөр хос шивээстэй болсноо харуулжээ. Тэд энэ шивээсээ хайр дурлалынх нь амлалтын бэлгэдэл гэж тайлбарлав.

Жейло шивээснийхээ зургийг инстаграмдаа оруулжээ. Шивээс нь хайрын бурханы сумыг дундуур нь харвасан математикийн хязгааргүй тэмдэглэгээг илэрхийлэхийн сацуу Женнифер, Бен гэсэн нэрүүдийг бичсэн байна. Харин Бен Аффлекийн шивээс бага зэрэг өөр. Энэ нь огтлолцсон хоёр сум болон Ж, Б үсгүүдийг дүрсэлжээ.

Бен Аффлекийн шивээсүүд дундаас энэ шивээс хамгийн романтик нь болж байна. Тэрбээр 2015 оноос эхлэн ар нуруундаа том хэмжээтэй галт шувуу шивүүлсэн бөгөөд 2018 онд бүрэн дуусчээ. Шүтэн бишрэгчид нь энэ шивээсэнд тийм ч таатай хандаагүй. Гэхдээ энэ шивээс түүний хувьд маш утга учиртай гэдгийг 2019 онд Бен хэлж байв. Харамсалтай нь, энэ шивээс Жейлод таалагддаггүй аж. Жейло 2016 онд телевизийн шоунд орондоо галт шувууны шивээсийг аймшигтай гэж боддог байснаа хүлээн зөвшөөрчээ. “Аймшигтай. Би өөрт нь хэлнэ ээ. Хэтэрхий олон өнгөтэй юм. Түүний шивээсүүд үргэлж ийм олон өнгөтэй байдаг. Ийм өнгөлөх байх хэрэггүй биз дээ. Харин ч илүү догь байх ёстой” гэж тэр хэлж байв.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж