Соёлын сайд Ч.Номингийн К-поп санаачлага шүүмжлэл дагуулав

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

Соёлын сайд Ч.Номингийн К-поп санаачлага шүүмжлэл дагуулав

Соёлын сайд Ч.Номингийн К-поп санаачлага шүүмжлэл дагуулав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын сайд нар тэргүүтэй өргөн бүрэлдэхүүн багтсан. Энэ үеэр  "Монголд тавтай морилно уу" арга хэмжээг зохион байгуулж, 2023 оны зургадугаар сарын сүүлчээр К-поп хөгжмийн тоглолтыг Монголд зохион байгуулах тухай Соёлын сайд Ч.Номин сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Тэрбээр "Улсынхаа эдийн засгийг солонгоруулахын тулд аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Энэ хүрээнд Монгол Улсаа сурталчлан таниулах нь чухал юм байна. Тэр агуулгаараа энэхүү арга хэмжээг БНСУ-д зохион байгуулж байна. Аялал жуулчлал, эдийн засгийг нэгтгэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэгдсэн хөтөлбөр гаргасан. Тиймээс дэлхийн өөр улс орнуудад энэ арга хэмжээг зохион байгуулах нь чухал.

Солонгосын К-попын томоохон хоёр компани сая нэгдлээ. Энэ нэгдлээрээ Монголд очиж К-попын фестивалийг хийх гэж байна. Цаашдаа энэ фестивалиа тогтмолжуулж, Төв Ази дахь бүсийн аялал жуулчлалын төв цэг нь болох боломжтой" гэж хэлэв.

Харин урлагийн салбарын зарим уран бүтээлчид салбарын сайдын энэ ярианд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Уран бүтээлчдийн зүгээс үндэсний өв соёлоо бодлогоор дэмжиж, хөгжүүлээгүй байж К-попын хамгийн том фестивалийг Монголд зохион байгуулж аялал жуулчлалыг тэтгэх нь хамгийн "тэнэг"бодлого. Үр хүүхдээ өөрөөсөө улам л холтгож байгаа өнгө мөнгөний бодлого" гэдгийг хэлж, анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж