Хөгжлийн банкны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

LiveХөгжлийн банкны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш үргэлжилнэ

Хөгжлийн банкны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш үргэлжилнэ
21 : 42
2023-2-15

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш 08:30 цагаас үргэлжилнэ

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 10:00 цагт эхэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт шүүх хуралдааныг тасралтгүй явуулна гэж заасны дагуу 21:30 минут хүртэл шүүх хуралдаан явагдан завсарлалаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш буюу 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 08:30 минутад үргэлжлэх юм.

15 : 29
2023-2-15

Өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай горимд шилжүүлэв

"Улаанбаатар" чуулгын байранд болж буй Хөгжлийн банкны эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ цаг мөчид хаалттай горимоор үргэлжилж байна. 

Учир нь, "Хөгжлийн банк"-ны дарга асан Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг нууцад хамааралтай материалуудыг хэлэлцэх учир урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах хүсэлт гаргасныг прокурор үндэслэлтэй хэмээн хүлээн авсныг шүүгчид дэмжсэн юм. Дээрх шийдвэртэй холбоотойгоор сэтгүүлч нарыг урьдчилан хэлэлцүүлгээс гаргаж, үйл явцыг харуулж байсан LIVE шууд дамжуулалт хийх боломжгүй болов. 

Сануулахад, урьдчилсан хэлэлцүүлгийг даргалагч шүүгч Ж.Болдбаатар “нийт 80 яллагдагч, дөрвөн хуулийн этгээдээс дөрөв нь хэлэлцүүлэгт оролцох боломжгүй тул хойшлуулах хүсэлт гаргасан. Урьдчилсан хэлэлцүүлэг талуудын эрх тэгш байдлыг хангах ёстой. Тиймээс оролцогчдын хүсэлтийг харгалзаж, хуралдааныг хойшлуулах эсэхийг зөвлөлдөж, үргэлжлүүлэхээр болсон. Мөн өмгөөлөгч П.Одонтунгалаг болон оролцогчдын хүсэлтийг харгалзаж урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах шийдвэр гаргалаа. 

Зарим оролцогч хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн. Хуульд яллагдагч болон оролцогч урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцох эсэх нь өөрийн эрх гэж заасан байдаг. Тиймээс нийт яллагдагч болон оролцогчдын эрх тэгш байдлыг хангах үүднээс хэлэлцүүлгийг ирсэн оролцогчдын дунд явуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Урьдчилсан хэлэлцүүлэг одоо талуудын илтгэл хэлэлцүүлэх явцаар үргэлжилж байна. Тодруулбал, тус урьдчилсан хэлэлцүүлэгт зургаан прокурор, 58 яллагдагч, дөрвөн иргэний хариуцагч, 15 өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 буюу нийт 98 оролцогч оролцож байгаа юм. Хэлэлцүүлгийн эхний шатанд оролцогч 10 минутын хугацаанд тус хэрэгтэй холбоотой мэдээллийг танилцуулна. Үүний дараагаар асуулт асуух, хариулах, мэтгэлцэх зарчмаар хэлэлцүүлэг өрнөнө гэсэн юм. Харин хоёр дахь үед талуудын илтгэл танилцуулах хугацаа таван минутын хугацаатай байхаар шийдвэрлэсэн. 

Үндсэндээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг оролцогчдын санал, тайлбар, няцаалт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Ингэснээр прокурор, өмгөөлөгч, яллагдагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт саналаа хэлээд явах юм.

Олон оролцогчтой учир зайлшгүй хуралдааны дэг сахиулах ёстой гэж үзэж талуудад илтгэх хугацааг зааж өгч байгааг мөн даргалагч шүүгч Ж.Болдбаатар онцолсон. 

ӨМГӨӨЛӨГЧИД: 11-80 ХУУДАСТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ 10 МИНУТАД ИЛТГЭЖ АМЖИХГҮЙ

Тус хурал өнөөдөр 10:30 цагт эхэлсэн бөгөөд үндсэн хэлэлцүүлэг рүү орохоос өмнө талуудын санал хүсэлтийг хүлээж авсан. Энэ үеэр өмгөөлөгчид "Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдогчдын хавтаст хэрэг маш их. Нэг өмгөөлөгч, яллагдагч багадаа 11 дээд тал нь 80 хүртэлх хуудаст багтаасан мэдээллийг танилцуулах боломжгүй. Тиймээс хэлэлцүүлэгт оролцогчдын эрх тэгш байдал хангагдахгүй байна. 

Мөн олон нийтийн цахим хуудаст урьдчилсан хэлэлцүүлгийг шууд дамжуулж байгаа нь шүүхийн хараат бус үйл ажиллагаанд нөлөөлөх оролдлого хийж болзошгүй. Тэгэхээр урьдчилсан хэлэлцүүлгийг 100 хувь хаалттай явуулж, нууцад хамаарах материал болон яллагдагчийн санал дээр цагийн хязгаар тогтоохгүй байхыг хүсч байна.

Хуульд зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нийтлэг болон тусгай журмаар явагддаг. Энэ удаагийн хэрэг бол олон оролцогч талуудтай. Тиймээс хуралдаан даргалагч шүүгч олонхын саналыг харгалзах бус нийтлэг журмын дагуу шийдвэрээ гаргаж явах нь зүйтэй" гэсэн юм.

14 : 01
2023-2-15

Өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авсангүй, урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

“Хөгжлийн банкинд” холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлээд байсан ч шүүгдэгч нарыг өмгөөлж буй 14 өмгөөлөгч хуралдаан даргалагчаас татгалзах хүсэлт гаргаж, нийт шүүгчид энэ асуудлыг хэлэлцсэн юм. Шүүгчид эл асуудлыг хэлэлцээд 100 хувийн саналаар хүлээн аваагүй байна. Иймээс түр завсарлуулаад байсан "Хөгжлийн банкинд" холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. 

Энэхүү урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор 6, яллагдагч 58, Иргэний хариуцагч 4, өмгөөлөгч 15, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 98 оролцогч оролцож байна.

11 : 40
2023-2-15

14 өмгөөлөгч хуралдаан даргалагчаас татгалзсанаар урьдчилсан хэлэлцүүлгийг түр завсарлуулав

Одоогоор урьдчилсан хэлэлцүүлгийг түр завсарлуулаад байна. 11:40 цагийн байдлаар 14 өмгөөлөгч  хуралдаан даргалагчаас татгалзах хүсэлт гаргасан тул энэ асуудлыг шүүгчид хэлэлцэж хуралдааныг 13:30 цаг хүртэл түр хойшлууллаа.

Энэхүү урьдчилсан хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг ирсэн бол УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн өмгөөлөгч н.Энх-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өмгөөлөгч н.Тэмүүлэн нар ирсэн байгаа юм.

ШҮҮХ ХУРАЛДААНЫ УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ДУУДАГДСАН 80 ХҮН, 4 ХУУЛИЙН ЭТГЭЭД

Хахууль авсан гэх гэмт хэрэгт:

Лхагвасүрэнгийн Аззаяа,

Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ,

Базархүүгийн Даажамба,

Жамцын Ганхуяг,

Норслойн Сүхболд,

Цэндийн Баярсайхан;

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт:

Цэвээндээгийн Билгүүн,

Дашжамцын Уянга,

Түмэн-Өлзийн Оюунчимэг,

Баасанхөхийн Чинзориг,

Тэлэнгэдийн Мөнхтулга,

Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн,

Чимэдцэрэнгийн Цоожсүрэн,

Сайнбаярын Батзориг,

Авирмэдийн Хүчитбаатар,

Ганбаатарын Гантогтох,

Балганы Батбаяр,

Чулуунбатын Энхбат,

Чогсомын Мөнхбаяр,

Даваагийн Цогтбаатар,

Батлутын Будхүү,

Лхачины Мягмаржав,

Дашзэвгийн Дэлгэрсайхан,

Дүгэрсүрэнгийн Бат-Очир,

Жамсрангийн Үхэртар,

Бадамын Махбал,

Жигжидийн Оюунчимэг,

Сандагийн Магнайсүрэн,

Мягмарсүрэнгийн Баярмагнай,

Бэгзсүрэнгийн Шинэбаатар,

Баттулгын Амгалан,

Отгонбатын Батбаатар,

Чулуунцэрэнгийн Отгочулуу,

Чулуунбатын Нэргүй,

Мягмарсүрэнгийн Баянмөнх,

Бадрахын Найдалаа,

Бядраны Лхагвасүрэн,

Рагчаагийн Батбаяр,

Магсарын Золжаргал,

Гантөмөрийн Дашзэвгэ,

Ганбатын Одонтуул,

Баасандоржийн Батзаяа,

Нанзадын Баярчимэг,

Хассуурийн Ганхуяг,

Огнонгийн Хуягцогт,

Батхуягийн Цолмон,

Далрайн Даваасамбуу,

Ганибалын Амартүвшин,

Нанжидын Мөнхбат,

Норовын Алтанхуяг,

Нямжавын Батбаяр;

Хахууль өгсөн гэх гэмт хэрэгт:

Баяраагийн Чойжилжалбуу,

Энхнасангийн Эрдэнэ,

Хүрэлсайханы Баттулга;

Мөнгө угаасан гэх гэмт хэрэгт:

Должидын Батбаяр,

Гомбын Цолмон,

Гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт:

Ёндонпэрэнлэйн Доржсумъяа,

Бэгзжавын Цэрэндаваа,

Цэрэндоржийн Цэвэгмэд,

Мөнхтөрийн Цэлмэг,

Баярын Баттөр;

Хахууль өгсөн, мөнгө угаасан гэх гэмт хэрэгт:

Цэрэндаваагийн Баатарбилэг,

Бат-Очирын Батбаатар,

Чулуундоржийн Өлзий,

Лацайн Ням-Очир;

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:

Шүхэртийн Бүтэд,

Гочоосүрэнгийн Санжмятав,

Гэндэнпилийн Батдорж,

Гонгорын Галсанням,

Пүрэвийн Мягмардорж,

Цогтжаргалын Ууганбаяр,

Энхболдын Эрдэнэбилэг,

Хадбаасангийн Бат-Эрдэнэ;

Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгасан гэх гэмт хэрэгт холбогдуулан:

Төмөрбаатарын Болдмаа;

Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөнгө угаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:

Бэрэнбаралын Мөнхтөр;

Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мөнгө угаах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашигласан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:

Гочоосүрэнгийн Байгалмаа;

Санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан:

Цогбаатарын Содхүү,

Ядмаагийн Батцэцэг;

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгасан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:

Оргойн Баяр;

Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:

Ёндонпэрэнлэйн Баатарбилэг;

Хахууль өгөх, мөнгө угаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:

“НВЦ” ХХК;

Хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан:

“Инжир” ХХК,

“Хааны Харгуй” ХХК;

Хахууль өгөх, мөнгө угаасан гэх хэрэгт тус тус холбогдуулан:

“Ганхүдэр Орд” ХХК-ийг яллагдагчаар татан, шүүхэд дууджээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дээрх яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд болон прокурор 6, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байна.

Шүүх хуралд оролцож буй өмгөөлөгчдөөс гаргасан саналыг хүлээн авч шүүгчид зөвлөлдөж байна.

11 : 14
2023-2-15

“Хөгжлийн банк”-нд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

14

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээд, “Хөгжлийн банк”-нд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр 09.50 цагийн орчимд эхэлсэн.

Хэлэлцүүлэг нийт хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний ээлжинд талуудын хүсэлтийг сонслоо. Үүний дараагаар хуралдаан даргалагч шүүгч Ж.Болдбаатар “нийт 80 яллагдагч, дөрвөн хуулийн этгээдээс дөрөв нь хэлэлцүүлэгт оролцох боломжгүй тул хойшлуулах хүсэлт гаргасан. 

Урьдчилсан хэлэлцүүлэг талуудын эрх тэгш байдлыг хангах ёстой. Тйимээс оролцогчдын хүсэлтийг харгалзаж хуралдааныг хойшлуулах эсэхийг зөвлөлдлөө.

Гэхдээ олон оролцогчийн эрх тэгш байдлыг хангах үүднээс хэлэлцүүлгийг ирсэн оролцогчдын дунд явуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ. 

Ж.Болдбаатар нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж