"Украин газар нутгаа энх тайвнаар соливол Пандорагийн хайрцгийг нээнэ"

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

"Украин газар нутгаа энх тайвнаар соливол Пандорагийн хайрцгийг нээнэ"

"Украин газар нутгаа энх тайвнаар соливол Пандорагийн хайрцгийг нээнэ"

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "NPR"-д өгсөн ярилцлагадаа, "ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украиныг улс биш юм шиг аашилж байгаа нөхцөлд Киев, Москва хоёр энхийн хэлэлцээрт хүрэх магадлал бага байна" гэж мэдэгджээ. Тэрбээр "Хэрэв бид хэн нэгэнд өөр улсын газар нутгийг булаан авахыг зөвшөөрвөл дэлхий даяар Пандорагийн хайрцгийг нээнэ. Учир нь цаашид ч бид энх тайвны төлөө ижил алхмыг хийхээс өөр аргагүй болно" гэсэн байна. 

"Путин өнгөрсөн есдүгээр сард Украины дөрвөн мужийг хууль бусаар булаан эзэлсэн. Гэхдээ Оросын арми эдгээр бүс нутгуудыг бүхэлд нь эзэлж чадаагүй. Зарим газруудад украинчууд хяналтаа тогтоосон байгаа. Гэсэн ч Путин эдгээр газар нутгийг ОХУ-д нэгтгэснээ зарласан" гэж Блинкен ярьжээ.

ОХУ-аас өдгөө дээрх дөрвөн мужийг хууль ёсоор эзэмшилдээ авах болзолтойгоор Украинд энхийн хэлэлцээний санал тавьж байгаа аж. Харин барууны удирдагчид ийм алхам нь хаант улс байгуулахыг хүссэн бусад удирдагч нарт сэдэл болно гэдгийг Украинд анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж