Зөвлөлдөх уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

Зөвлөлдөх уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Зөвлөлдөх уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны уулзалт өнөөдөр /2023.02.15/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар  Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, Нийгмийн тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд өрнөнө.

Зөвлөлдөх уулзалтын оролцогчид эхний өдрөө “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага”, “Парламентын ардчилал” сэдвээр 2 илтгэгчийн тэнцвэртэй мэдээлэл сонсож, хэсгүүдийн болон нэгдсэн хэлэлцүүлэг хийсэн.

Өнөөдрийн уулзалтад “Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах” сэдвийн хүрээнд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Баясгалан, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор М.Алтанбагана нарын илтгэлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд УИХ-ын дэд дарга, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн гишүүн С.Одонтуяа чиглүүлэгчээр ажиллана. Үдээс хойш УИХ-ын гишүүн, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг чиглүүлэгчээр ажиллаж, “Нийгмийн тулгамдсан асуудлууд” гэсэн сэдвийн хүрээнд Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны сургалтын зохицуулагч, доктор (Ph.D), профессор Н.Наранчимэг, Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Нарантулга нарын илтгэлийг сонсоно. Сэдэв бүрийн илтгэл танилцуулсны дараа 54 бүлэг тус бүрдээ зөвлөлдөн, нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож, судлаач, мэргэжилтнүүдэд асуулт тавьж, хариулт, мэдээлэл авах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж