Роналдогийн байр, машинтай дүйцэхүйц үнэтэй цуглуулга

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

FASHION

Роналдогийн байр, машинтай дүйцэхүйц үнэтэй цуглуулга

Роналдогийн байр, машинтай дүйцэхүйц үнэтэй цуглуулга

Португалийн хөлбөмбөгч Кристиано Роналдог алтан хөлтэй гэлцдэг. Тэгвэл түүний бугуй ч бас алтаар гялалздаг аж. Тэр анх Манчестер Юнайтед багийн өсч яваа од байхдаа ихэвчлэн “Rolex Daytona” цаг зүүсэн харагддаг байв. Энэ нь зах зээл дээрх тус брэндийн хамгийн үнэтэй цагнуудын нэгд тооцогдоно. Сүүлийн үед түүний орлого нэмэгдэхийн хэрээр цаг нь ч бас илүү тансаг, үнэт чулуун бүтэцтэй байх болжээ.

“Celebrity net worth” цахим хуудаснаас тооцоолсноор Роналдогийн нийт хөрөнгө 500 сая ам.доллар юм. Хөл бөмбөгийн спортын домог тэрбээр дэлхийд байхгүй, үнэ цэнтэй цагны цуглуулгатай гэдгээрээ гайхагддаг. Дээд зэрэглэлийн цаг үйлдвэрлэгчдийн бүтээсэн ховор цагнуудыг Роналдо зүүдэг ба зарим нь машин, байрнаас ч илүү үнэтэй.

Роналдогийн цуглуулганаас хамгийн үнэтэй долоон цагийг доор танилцуулж байна.

“Breguet” брэндийн энэ цаг 800 мянган ам.долларын үнэтэй. Цагаан алтаар хийсэн тус цагны нүүрэн хэсэгт 417 очир эрдэнэ шигтгэж өгчээ. Роналдо 2019 онд өөрийн нэрийн үнэртнээ худалдаанд гаргах үедээ болон бусад чухал арга хэмжээн дээр энэ цагаараа гангарсан байдаг.

Роналдо “Jacob & Co” брэндтэй хамтран энэ өвөрмөц цагийг бүтээжээ. Ингэхдээ өөрийн “Bugatti Chiron CR7” машинаас санаа авч загварыг нь гаргасан байна. Энэхүү онцгой цаг нь Роналдогийн машинтай яг адил хар, мөнгөлөг өнгөтэй бөгөөд “CR7” логотой. Цагны гадаргууг 232 цагаан очир эрдэнэ, 109 хар индранил зэрэг нийт 400 орчим үнэт чулуугаар бүржээ. “LuxuryLaunches”-аас мэдээлснээр цагны үнэ нь машины тал үнэтэй дүйцэхүйц буюу нэг сая ам.доллар юм байна.

Мөн л “Jacob & Co” брэндийн “Grand Baguette Diamond” загварын цагийг онцолж байна. Энэ цагийг хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэсэн. Тодруулбал, дэлхий дээр зургаахан хүн энэ цагийг зүүдэгийн нэг нь Роналдо юм. Харц булаасан энэ цагийг 18 каратын цагаан алт, 761 очир эрдэнээр бүтээжээ. Тийм ээ, та буруу уншаагүй, 761 очир эрдэнэ шүү.

“Hublot” брэндийн тус цаг нь нэг сая ам.долларын үнэтэй. Очир эрдэнэ, турбиллон бүхий том хэмжээтэй бугуйн цагийг хөлбөмбөгийн бэлгэ тэмдэг гэлцдэг. Харахад овор хэмжээ ихтэй ч энэ цаг нь тун хөнгөхөн аж. Тодруулбал, энэ цаг нь 49 мм хэмжээтэй.

Роналдо Арабын угсаа залгамжлах ханхүү зэрэг хүмүүстэй уулзахдаа “Franck Muller”-ийн цагаараа гоёдог. 424 цагаан очир эрдэнэ шигтгэсэн тус цаг нь 1.4 сая ам.долларын үнэтэй.

“Franck Muller”-ийн “Cintrée Curvex Tourbillon” цаг Роналдог очир эрдэнэд дурлагч болохыг харуулна. 18 каратын цагаан алтаар бүрэн тоноглосон тус цаг 1.5 сая ам.долларын үнэтэй.

Роналдогийн цуглуулга дахь хамгийн үнэтэй цаг бол “Girard-Perregaux”-ийн “Planetarium Tri-Axial” цаг. Нүүрэн хэсэгтээ гурван хүрдтэй энэ цаг нь дэлхийд ховорхонд тооцогдох бөгөөд зөвхөн Роналдод зориулж захиалгаар хийсэн гэдгийг эх сурвалж хэлжээ. Мөн хамгийн үнэтэйд тооцогдох юм. Тодруулбал, тус цаг хоёр сая ам.долларын үнэтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж