Цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд Б.Гончигсүрэн түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.02.14-нд нийтлэгдсэн

Цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд Б.Гончигсүрэн түрүүллээ

Цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд Б.Гончигсүрэн түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярын хүрээнд зохион байгуулдаг цуврал барилдааны эхнийх болох цолгүй залуу бөхчүүдийн хоёр дахь удаагийн барилдаан өнөөдөр/2023.02.14/ боллоо. Энэхүү барилдаанд 416 бөх хурд хүч, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, залуу бөх Б.Гончигсүрэн хоёр дахь удаагаа түрүүллээ. Увс аймгийн Ховд сумын харьяат, залуу бөх О.Билгүүн үзүүрлэв.

Их шөвөгт Төв аймгийн цээл сумын харьяат, залуу бөх Ч.Ганхүү, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, залуу бөх Б.Цэнд нар шалгарлаа. Харин дунд шөвгийн долоод Архангайн Б.Алтангэрэл, Увсын Н.Мөнхзолбоо, Булганы Б.Цэнд-Аюуш, Төвийн Ч.Ганхүү нар үлдэв.

Маргааш 12:00 цагаас Аймаг, цэргийн начин цолтнуудын ээлжит барилдаантай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж