Мэргэжлийн бокст хөл тавиад багагүй хугацааг үдэж буй Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов, өрсөлдөгч тодорчээ. Өдгөө 26 настай гавьяат тамирчны тухайд ирэх хоёрдугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотын Сони Холл гэх газар Никарагуа улсын тамирчин Жованни Гитеррез гэх залуутай тулалдахаар болжээ.
Азийн наадам, Азийн аваргын алтан медальт Э.Цэндбаатарын хувьд Москвад хоёр тулаан хийн бүгдэд нь ялалт байгуулсан үзүүлэлттэй. Сүүлд тэрбээр жилийн өмнө Азербайжаны Рауф Агаевтай нударга зөрүүлэн хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан.
Харин 28 настай Жовани Гиттерез нь мэргэжлийн боксчны замналдаа 15 тулаан хийснээс 11 ялж, гурав ялагдаж, нэг тэнцжээ.
Холбоотой мэдээ