Турк улсын Кахраманмарашт есөн цагийн зөрүүтэй хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлт болж хамгийн сүүлийн мэдээллээр 31643 хүн амь насаа алдсан бол бэртэж гэмтсэн хүний тоо 90 мянгад хүрэв. Эд хөрөнгөний хувьд бодит хохирлыг одоогоор тооцож гаргаагүй байна. Монголын Засгийн газар мөнгөн тусламж, аврах багаа илгээсэн бол иргэд ч сайн дураараа туслах ажлыг санаачилжээ. Далайд дусал нэмэр гэдэгчлэн үүний нэгэн жишээ нь “One team” ТББ-аас Сүхбаатарын талбайд “Нэг дэлхий-Нэг гэр бүл” уриан дор гэр хандивлах аян гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Сүхбаатарын талбайд гурван эгнээ дараалсан гэр харагдах бөгөөд биднийг очихтой зэрэгцээд хамгийн арын эгнээнд ачааны машинаас гэр буулгаж харагдав. Хандив цуглуулагчидтай уулзахаар гэрт ороход нэгэн эмэгтэй хандив өгөөд эмгэнэлийн дэвтэрт сэтгэлийн үгээ бичиж суугаатай таарав. “ONE TEAM” ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Алтаншагай “Турк улс руу хандиваа нэг цонхоор дамжуулан хүргэж байгаа. Тийм учраас нэгдсэн зохион байгуулалтад орж, Элчин сайдын яам руу бүх мэдээлэл болон хүмүүсээс авсан хандиваа өгч байгаа. Туркийн Элчин сайдын яамнаас “Бидэнд гэр сууцны асуудал хамгийн их тулгамдаж байна” гэсэн. Тиймээс 100 гэр хандивлах аяныг эхлүүллээ.
Өнөөдрийн байдлаар нийт 30 гэр цуглаад байгаа бөгөөд Сүхбаатар дүүргээс гурван гэр ирсэн. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Тамгын газраас, ТҮК-ийн хамт олон, Геодези усны барилга байгууламжийн газар, нийслэлийн Хот тохижилтын газрын хамт олон ирэхээ мэдэгдсэн. Энэхүү хандивыг цуглуулсан ч тээвэрлэхэд хүндрэлтэй. Тиймээс цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад гадуураа брезенттэй, шалгүй, дан гэр илгээхээр болсон.Гэр барих зааварчилгааг видео хэлбэрт оруулаад маш дэлгэрэнгүй байдлаар Турк, Англи, Монгол хэлээр буулгаад явуулна. Мөн Турк улсад суугаа монголчууд, Онцгой байдлын аврах багийнхан гэр барихад туслана гэдгээ илэрхийлсэн. Монгол гэр үйлдвэрлэдэг жижиг дунд бизнес эрхлэгчдэд тавигдах шаардлагыг хэлсэн. Үйлдвэрлэгчид шаардлагад нийцсэн гэрийг тооцож үзээд нэгдбсэн байдлаар 3.6 сая төгрөгөөр худалдахаар болсон” гэв. Тэд хоёр орны удаан жилийн хамтын харилцаа, түүх соёлоо бодолцон сэтгэлийн хандив өргөхөөр шийдсэн гэдгээ хэлж байлаа. Элчин сайдын яамнаас хоёр дугаар сарын 19-ны өдөр эцсийн байдлаар 100 гэрийг ачаалахад зориулж том каргоны онгоц гаргаж өгнө гэж мэдэгдсэн аж. Жижиг дунд худалдаа эрхэлдэг хүмүүс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивласан гэрийг зөөж, ачиж туслахаар болжээ. Мөн монгол гэр үйлдвэрлэдэг хүмүүс холбоо болоод өөрсдөө оролцоод бүтээгдэхүүнийхээ дээжийг хандивласан байна.
Гэр барихаас гадна хандивын данс нээж /5427126252 Хаан банк бид нэг баг/ цугласан бүх мөнгөөр тодорхой хувиар нь гэр аваад үлдсэн хандивыг мөнгөн тусламжаар цааш дамжуулан өгнө гэдгээ мэдэгдлээ. Турк улсад туслах хандивын тусламж Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, Гандан тэгчилэн хийд, Христийн байгууллага, иргэд, албан байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа хандивласаар байна.
Нурангид дарагдсан хүмүүсийг гаргах ажиллагаа одоо хэр нь үргэлжилсээр байна. Хүсвэл иргэд дулаан хувцас, хөнжил, мешок зэрэг нэн хэрэгтэй байгаа зүйлсийг хандивлах боломжтойг тэд мөн сануулав.
Маргааш /2023.02.15/ төв талбай дээр 1000 зул асаах үйл ажиллагаа зохион байгуулах юм. Мөн хоёр дугаар сарын 17-ны өдөр монголын урлаг соёлынхонтой хамтарч онлайн хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байна. Иймд иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс хүслээ.
Э.Хулан
![330865227_1138976886793201_6629137924112456779_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330865227_1138976886793201_6629137924112456779_n-news.jpg)
![330606406_5453032251467954_4908012095660612507_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330606406_5453032251467954_4908012095660612507_n-news.jpg)
![330788959_1839494586425849_3472597224246106039_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330788959_1839494586425849_3472597224246106039_n-news.jpg)
![331009827_909643040223901_335520041808713719_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/331009827_909643040223901_335520041808713719_n-news.jpg)
![330796834_520530836872152_7299959659056441835_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330796834_520530836872152_7299959659056441835_n-news.jpg)
![330744791_966600851299293_5415508531821584127_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330744791_966600851299293_5415508531821584127_n-news.jpg)
![IMG_0608 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/IMG_0608-news.jpg)
![330759591_1652826711836120_8874869853842114714_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330759591_1652826711836120_8874869853842114714_n-news.jpg)
![331070577_572368061470524_528810908715328025_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/331070577_572368061470524_528810908715328025_n-news.jpg)
![330976483_1343284526469724_65930875618052433_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330976483_1343284526469724_65930875618052433_n-news.jpg)
![330858057_585599733413522_6168345836703380502_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330858057_585599733413522_6168345836703380502_n-news.jpg)
![330780664_746044686850846_8762509971081209771_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330780664_746044686850846_8762509971081209771_n-news.jpg)
![330997610_914768579677253_5372418903571758329_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330997610_914768579677253_5372418903571758329_n-news.jpg)
![330760763_582638890410438_3977872575149878885_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330760763_582638890410438_3977872575149878885_n-news.jpg)
![330865227_1138976886793201_6629137924112456779_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330865227_1138976886793201_6629137924112456779_n-news-100x63.jpg)
![330606406_5453032251467954_4908012095660612507_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330606406_5453032251467954_4908012095660612507_n-news-100x63.jpg)
![330788959_1839494586425849_3472597224246106039_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330788959_1839494586425849_3472597224246106039_n-news-100x63.jpg)
![331009827_909643040223901_335520041808713719_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/331009827_909643040223901_335520041808713719_n-news-100x63.jpg)
![330796834_520530836872152_7299959659056441835_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330796834_520530836872152_7299959659056441835_n-news-100x63.jpg)
![330744791_966600851299293_5415508531821584127_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330744791_966600851299293_5415508531821584127_n-news-100x63.jpg)
![IMG_0608 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/IMG_0608-news-100x63.jpg)
![330759591_1652826711836120_8874869853842114714_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330759591_1652826711836120_8874869853842114714_n-news-100x63.jpg)
![331070577_572368061470524_528810908715328025_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/331070577_572368061470524_528810908715328025_n-news-100x63.jpg)
![330976483_1343284526469724_65930875618052433_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330976483_1343284526469724_65930875618052433_n-news-100x63.jpg)
![330858057_585599733413522_6168345836703380502_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330858057_585599733413522_6168345836703380502_n-news-100x63.jpg)
![330780664_746044686850846_8762509971081209771_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330780664_746044686850846_8762509971081209771_n-news-100x63.jpg)
![330997610_914768579677253_5372418903571758329_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330997610_914768579677253_5372418903571758329_n-news-100x63.jpg)
![330760763_582638890410438_3977872575149878885_n [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/02/330760763_582638890410438_3977872575149878885_n-news-100x63.jpg)
Зочин 2023-02-14 192.82.76.138
100 %
-##? 2023-02-14 172.58.61.102
1;
Зочин 2023-02-14 172.58.63.148
-#?
Зочин 2023-02-14 172.58.63.148
trkniU
Зочин 2023-02-14 172.58.63.148
-OCI
Зочин 2023-02-14 172.58.63.148
@
- ylcuun nyyts xuux CJ 2023-02-14 172.58.63.148
Ubdultuup daryi, (martalt noipmoglox)
- CJBLRO 2023-02-14 172.58.63.175
LOXULGAICH z**l.
XAPAALTAI TAXIA,BALUURAN TERMNTRA ZAIULUULAACHEE, 2023-02-14 172.58.63.175
CHICHIRCH BAIJ XYN OPERATSDJ KLR
xuux 2023-02-14 172.58.63.175
gadni;
Зочин 2023-02-14 172.58.63.148
gyilagchin, bilduuchilj reklamdj baij deeshlene,ymxuu gyilagchnii b**s Samarxiig xarsan GALZUU XYN CHINI ABARGA BOL CJU
CJ 2023-02-14 172.58.63.148
blrU
Зочин 2023-02-14 45.117.35.78
за ингээд тэнэгтээд эхэллээ талбай дээр зул барина гэх шиг тэд лалын шашинтай орон тэнэгүүдээ..
Зочин 2023-02-14 90.193.251.156
тэгээд…юу гэж? тэд хүн байсан . үлдсэн нь гэсэн хүмүүс .
Иргэн 2023-02-14 202.126.89.135
Баярлалаа. Сайн үүлс хэзээч буцаж ирдэг
Иргэн 2023-02-14 103.57.94.208
Мангарууд аа, яаж модтой, хүнд гэрүүдийг Турк руу тээвэрлэх юм бэ?
Зочин 2023-02-14 90.193.251.156
тэгээд л шалыг нь орхиж байгаа бололтой. ачааны онгоцоор танк пуужин ч зөөгөөд л байна. гэр юу байх вэ? элчингээс ачааны онгоц гаргаад аваад явна гэж байна лээ
Зочин 2023-02-14 80.83.237.67
Гэр тэнд огт хэрэггүй шүү. Хүн амьдарч чадахгүй гадна жорлон гэх мэт бүтэхгүй!!!!!
Зочин 2023-02-14 66.181.161.235
Сирид 100 ямааг амьдаар нь илгээе.
Зочин 2023-02-14 139.5.216.218
Манай монголчууд үнэхээр мулгуу гэдэг нь алхам тутамд илрэх юм. Гэрээр яах вэ дээ. наадахыг чинь тээвэрлэх нь наад гэрнээсээ илүү үнэтэй овор хэмжээ их Туркд хүрэх ч юу л бол…тэрний оронд дулаалгатай майхан 100 % илүү шүү
Зочин 2023-02-14 90.193.251.156
байгаагаа л өгч байна. дулаалгатай майхан ачаад нисэхээр шатахуун бага орох уу? юунд ч нэмэр болохгүй байж шувтан хоосон цэцэрхэж өөнтөглөж суух юм . гай болохоор зай бол гэж үнэн ажээ