"Магистр, докторантаар суралцагчдад тэтгэлэг олгоно" | News.MN

"Магистр, докторантаар суралцагчдад тэтгэлэг олгоно"

"Магистр, докторантаар суралцагчдад тэтгэлэг олгоно"

"Магистр, докторантаар суралцагчдад тэтгэлэг олгоно"

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2023.02.14/ сүүлийн 2 жилийн хугацаанд Боловсролын салбарт баримталсан бодлого, баталсан шийдвэр, түүний хэрэгжилт, цаашдын зорилгын талаар мэдээлэл хийлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хийсэн мэдээллээс багцлан хүргэж байна.

ЦЭЦЭРЛЭГ: ХАМРАН СУРГАЛТ 90 ХУВЬД ХҮРНЭ

Улаанбаатар хотын иргэдэд нэн тулгамддаг бэрхшээл бол сургууль цэцэрлэгийн хүртээмж юм. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд үргэлжилсэн “сугалааны цэцэрлэг”-ийн тогтолцоог өнгөрсөн жилийн намраас халж, суралцах сонирхолтой 127 мянган хүүхдийг бүгдийг цэцэрлэгт хамруулсан.

Монгол Улсын 2022 оны төсөвт 100 тэрбум, нийслэлийн төсөвт 100 тэрбум төгрөг тусгаж, нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн. Үр дүнд нь 2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 87.6 хувь, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90 хувьд хүрсэн байна.

 ЕБС-ИЙН СУРГУУЛИЙН СУРАХ БИЧГИЙГ ШИНЭЧЛЭНЭ

-Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 2022-2023 оны хичээлийн жилээс Боловсролын мэдээллийн технологийн төвийн дэргэд сургалтын үйл ажиллагаа эхлүүлж буй “Medle” цахим сургуульд одоогийн байдлаар 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын 499 сургуулийн 10 дугаар ангид суралцдаг 10407 сурагч, 16 судлагдахууны 620 бүлгээр суралцаж, 148 багш ажиллаж байна.  Сурагчидад тулгамдаж байгаа асуудал бол хичээлийн тоо олон, мөн гэрийн даалгавар их байгаа юм. Багшийн заах арга зүйг сайжруулж, сурах бичгийг шинэчлэнэ. Сурагчид нэг хичээл дээр гурван өөр сурах бичиг ашиглаж байна. Тиймээс сурах бичгийг шинэчилнэ. Үүнд 30 тэрбум төгрөг шаардана.

МАГИСТР, ДОКТОРЫН ТҮВШИНД ТЭТГЭЛЭГ ОЛГОНО

-Сургалтын төлбөрийн тэтгэлгийн сан гэж хардлага дагуулсан сан бий аж. Сан байгуулагдаад 30 жил болсон бөгөөд энэ хугацаанд 1.3 сая хүүхдэд 1 их наяд төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон байна.

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг өнгөрсөн жилээс эхлэн олгосон, өнөөдрийн байдлаар 75 оюутан суралцаж байна.  Тус тэтгэлгийг дэлхийн шилдэг их, дээд сургуульд магистр, докторын түвшинд суралцах оюутанд олгодог. Өнгөрсөн хугацаанд Боловсролын зээлийн сангаар сурсан хүүхдүүдийн дийлэнх нь бакалаврын түвшинд тэтгэлэг авч суралцжээ. Үүнээс харахад бакалаврын түвшинд тэтгэлэг олгох нь өгөөж багатай байна гэдэг дүгнэлт гарсан. Иймээс цаашид магистр, докторантын түвшинд тэтгэлэг олгож эрдэмтэн, судлаачдыг дэмжих юм байна.

Боловсролын зээлийн сангаас оюутнууд хүүгүй зээлээр суралцаад ажлын талбар дээр гараад төлөх нөхцөлтэй оюутны хөгжлийн зээл буцалтгүй тусламжийг үзүүлдэг. Оюутны хөгжлийн зээлд хамрагдахын тулд сурлагын голч дүн 2.8, өнгөрсөн улиралд үзсэн хичээл нь 12 багц цагаас дээш байх ёстой гэдэг шалгууртай. Тэгвэл тус сангаас зээл авч суралцсан оюутнууд эх орондоо таван жил ажиллахаар гэрээнд тусгагдсан байдаг. Хэрэв гэрээгээ зөрчвөл хуульд заасны дагуу энэхүү асуудлыг шийддэг аж.  Тэгвэл гэрээгээ зөрчсөн тухайн оюутнуудын нэрийг ил болгоход хуулийн зөрчил үүсдэг байна. Учир нь Хувь хүний нууцын тухай хуульд "Тухайн иргэнээс зөвшөөрөл авсны үндсэн дээр мэдээллийг ил тод болгоно" гэж заасан байдаг бол Мэдээллийн ил тод байдлын тухай хуульд "Зээл авсан оюутны нэрийг овог нэртэй нь тодорхой зарлана" гэж заасан байдаг аж. Иймээс энэхүү зөрчлийг арилгах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

-Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоног буюу хоёрдугаар сарын 20-24-ний өдрүүдэд амарна. Хоёрдугаар сарын 20-ны өдрийн хичээлийг энэ бямба гарагт буюу 18-ны өдөр нөхөж орно. Харин хоёрдугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг дараагийн долоо хоногийнх нь бямба гараг буюу гуравдугаар сарын 4-ний өдөрт шилжүүлж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их дээд сургуулиуд энэ сарын 20,24-ний хоёр өдрийн хичээлийг цахимаар зохион байгуулна. Дадлагын буюу лабораторийн хичээлийг гуравдугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэлээ.

Хүүхдүүд нэг хоёр хичээлээс болж хол сургууль руугаа ирж очих хөдөлгөөн үүсдэг. Үүнээс үүдээд ямар нэгэн эрсдэл үүсэж болзошгүй. Өнөөдөр сайдын тушаал албажихаар 21 аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газартай энэхүү тушаалыг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр хамтарч ажиллана.

Мөн сар шинэтэй холбогдуулан хичээлийн хувиарт өөрчлөлт оруулахаар болжээ. Хоёрдугаар сарын 20, 24-ний өдрийн лекц, семинарын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлж, лаборатори, практик хичээлийг суралцагчийн цаг үеийн ачааллаас үүдээд гуравдугаар сард нөхнө.

Н.УЯНГА 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-14 103.212.118.196

Боловсролын сайдаа Та бодлого ярьдаг нь биш. Та улс төрч юм бол дуугүй бай. Хүүхдийн хувь заяагаар тоглож дууссан. Монголын гэр бүлийн амьдралаар тоглож байна. Монгол шиг ямар ч бүтээлгүй амьдралд хэрэгждэггүй эрдэмтэд манайд байна. Хэдэн насаас хүүхдийг сургах ШУны ойлготгүй хүн та. Монгол хүнд эрдэм сурахаас илүү монгол хүн байх нь чухал болоод байна. Бид гадаадын хэрэгтэй хэрэггүй боловсролыг туршихаа зогсоо

Avatar

судлаач 2023-02-14 202.131.251.130

Энхамгалан гэдэг энэ нөхөр дээд боловсролын талаар юу ч мэдэхгүй байж шал худлаа том том юм ярих юм. Томилчихсон захирлууд нь ажлаа мэдэхгүй, арчаагүй царайлаад, цаг хугацаа дэмий үрээд суух юм.Төрийн өмчийн 6 их сургуулийн дундын удирдах зөвлөл гэж хууль бус, хэнд ч хэрэггүй бүтэц бий болгоод, өөрөө түүнийгээ удирдсан болоод төвлөрсөн, төлөвлөгөөт удирдлага, эдийн засгийн аргаар ажиллаж бна.Батгэрэл, Энхжаргал гэж хоёр бууны нохой нь боловсролын талаар А -ч байхгүй гарууд бололтой.

Avatar

Малчин 2023-02-14 202.21.127.142

Магистрант,докторант нарт олгох тэтгэлгийг
судалгааны сэдэв нь Монгол орны өмнө тулгарч буй асуудлыг шийдэж байгаа эсэхтэй холбох хэрэгтэй байна. Эс тэгвэл гаднын төсөл хөтөлбөрт хямд ажиллах хүч болж яваад байвал хэрэггүй шүү дээ

Avatar

Зочин 2023-02-14 27.123.214.2

Нэг ч үйлдвэр байхгүй, төр-хувийн хэвшлийн нэгдсэн бодлого байхгүй, улсаа хөгжүүлэх сэтгэл байхгүй нөхдүүд магистер докторын зэрэг хамгаалаад ч яах юм билээ дээ. Төрийн цалингийн зардал чинь л нэмэгдэх юм биш үү?

Avatar

Ард 2023-02-14 172.58.229.1

Монголд магистр, доктор болоод…яах ч юм билээ дээ
Утаагаа арилгахаа бодмоор юм олон эрдэмтэдээ

Avatar

ХЭХЭ 2023-02-14 192.82.80.55

боль боль

Avatar

Зочин 2023-02-14 66.181.184.133

х****а чи

Avatar

Зочин 2023-02-14 192.82.92.42

Их сургуулийн шинжлэх ухааныг дэмжих цаг болсоон .

Avatar

ДБаярсайхан 2023-02-14 202.9.47.44

"Мэргэжил бүхэн сайхан' гэж хэлдэг ч бас сайн- муу гэж ярьдаг .Ажил хийвэл дуустал ,давс хийвэл уустал – залхуу зарим хүмүүс ажлаа чанартай ,сэтгэлээсээ хийж бай !?Ажил хүнийг голдог шүү Иргэдээ!?

Avatar

Зочин 2023-02-14 202.126.93.90

Энх-Амаглан сайд ХАА-н их сургууль-д өөрийнхөө сумын багийн даргыг ажилд оруулсан гэсэн тэрний голж дүн нь 1,8 гэсэн ажилд авахгүй бол өргөдөлөө өг гэж ректорыг нь дарамталдаг Майнай сайдуудын үнэн тэрх нь тэр

Avatar

Зочин 2023-02-14 27.123.214.2

Юу ч хамаагүй эдийн засаг, ня-бо, нийгмийн чиглэлийн хичээлээр тэтгэлэг олгомооргүй байна. Нэн шаардлагатай боловсон хүчин бэлтгэх төлөвлөгөө, улсын эдийн засгийн хөгжилтэйгөө уялдуулах хэрэгтэй. Эрхбиш мэдэж байгаа байхдаа

Avatar

Зочин 2023-02-14 202.21.105.204

Ene Enkhamgalan hudlaa poporhoos oor yu ch hiij chadahgui ee. shiidver bolgoniih ni ard erh ashig, mongo nuugdaj baidag buzar huur.

Avatar

Зочин 2023-02-14 103.229.121.101

ЦЭЦЭРЛЭГ 12: 1 : 2 САРУУДАД ХУХЭДГУИ БАИСАН УУНИИГ ЯАЖ ЗОХИЦУУЛАХ ВЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж