Д.Сумъяабазар: Хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх цаг нь болсон

Хуучирсан мэдээ: 2023.02.14-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: Хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх цаг нь болсон

Д.Сумъяабазар: Хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх цаг нь болсон

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ өдрүүдэд БНХАУ-ын Чунчин хотод албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд тус хотын LRT, метро, монорейл зэрэг масс тээврийн туршлагаас судалжээ. Энэ үеэрээ олон хүн тээвэрлэх шийдлүүдийг нэвтрүүлэх талаар судалж, тэр дундаа хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах боломжийн талаар Чунчин хотын Метро үйлдвэрийн удирдлагатай хэлэлцсэн байна.

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ талаар “Монгол Улсын хүн амын талаас их хувь буюу 1.6 сая хүн амьдран суудаг Улаанбаатар хотод нийтийн тээврийг төрөлжүүлэн иргэдийн цаг завыг хэмнэсэн, зорчигчийн багтаамж ихтэй метро, хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх цаг нь ирсэн. Хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд олон улсын туршлага, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх судалгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийлээ. Өртөг зардлын хувьд харьцуулахад Япон, ХБНГУ-аас хөнгөн галт тэрэг оруулж ирнэ гэвэл Хятадынхаас 2-3 дахин үнэтэй тусаж байна. Тэгэхээр бид евро стандартыг нэвтрүүлсэн, Монголын цаг уурын эрс тэс нөхцөлд ажиллах, мөн үнийн хувьд илүү хямд хувилбарыг нүдээр харж, сууж үзэн, үйлдвэртэй нь танилцлаа. Чунчин хотын энэ үйлдвэрээс LRT, монорейлийг үйлдвэрийн үнээр нийлүүлэх боломжийн талаар ч хэлэлцлээ” гэв.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Улаанбаатар хотын авто машины түгжрэлийг сааруулахын тулд эхний ээлжинд нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, автобуснуудаа шинэчилж авахаа мэдэгдэж 2023 он гарснаас хойш 200 гаруй автобусыг Хятад улсаас оруулж ирсэн. Энэ онд багтаан 700 гаруй автобус нэмж шинээр оруулж ирж, нийтийн тээвэрт гаргана. Тэгвэл дараагийн шийдэл нь хөнгөн галт тэрэг нийтийн тээвэрт нэвтрүүлж, түгжрэлийг сааруулах оролдлого хийх нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж