Абэгийн алуурчинд нэмж ял онооно

Хуучирсан мэдээ: 2023.02.14-нд нийтлэгдсэн

Абэгийн алуурчинд нэмж ял онооно

Абэгийн алуурчинд нэмж ял онооно

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амийг хөнөөсөн хэргийн буруутан этгээдийг нэмэлт таван зүйл ангиар яллагдагчаар татжээ. Түүнийг буу угсарч, түүнийгээ туршихын тулд барилга гэмтээсэн зэрэг хэрэгт буруутгасан байна.

42 настай Тэцүяа Ямагами аллага үйлдэхээсээ нэг өдрийн өмнө буюу долдугаар сарын 7-нд гар буу, дарийг зөвшөөрөлгүйгээр угсарч, Нара дахь Нэгдлийн сүмийн байгууламжид зэвсгээ туршиж үзсэн аж. Түүнийг зургаан сар орчим сэтгэцийн эмчийн үзлэгт хамруулсны эцэст нэгдүгээр сард гэм буруутайг нь тогтоосон юм.

Түүнчлэн Тэцүяа Ямагамигийн гэр бүлийн нөхцөл байдлаас болж түүнийг өрөвдсөн хүмүүс хоол, хувцас гээд нийтдээ нэг сая иен цуглуулж, бэлнээр илгээснийг эх сурвалж мэдээллээ. Ямагамиг өрөвдөх сэдэл түүний хүүхэд насны амьдралаас эхтэй. Түүнийг дөрвөн настай байхад аав нь амиа хорлосон бол ах нь хорт хавдрын улмаас хараагүй болжээ. Харин ээж нь бизнесийн асар их ашиг сонирхол бүхий сүмд элсч, гэр бүлийн өмчөө шашны өргөл болгосон. Улмаар 2013 онд ах нь амиа хорлосон байна. Ямагами ирээдүйтэй оюутан байсан ч коллежид сурах мөнгөгүй байжээ. Тиймээс Тэнгисийн цэргийн өөрийгөө хамгаалах хүчинд элссэн байна. Тэр 25 настайдаа амиа хорлохыг завджээ. Учир нь даатгалын мөнгө гэр бүлд нь тус болно гэж тэрбээр бодсон байна. Амиа хорлолт бүтэлгүйтэж, Тэнгисийн цэргээсээ ч гарсан Ямагами янз бүрийн ажил сольж хийсээр өдийг хүрчээ. Энэ мэт түүний ээдрээтэй амьдрал нь хүмүүсийн өрөвдөх сэтгэлийг өдөөсөн байна.

Харин Ямагами энэхүү хандивын мөнгийг Нэгдлийн сүмээс болж хохирсон хүмүүст зориулахыг хүсч буйгаа хэлсэн аж.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж