ГЕГ: Замын-Үүд хилийн боомт дээр олон машин гацаагүй

Хуучирсан мэдээ: 2023.02.14-нд нийтлэгдсэн

ГЕГ: Замын-Үүд хилийн боомт дээр олон машин гацаагүй

ГЕГ: Замын-Үүд хилийн боомт дээр олон машин гацаагүй

Иргэдийн зүгээс Эрээний боомтоос ачсан чингэлэгүүдийг Замын-Үүд дээр буулгаж, нэг бүрчлэн задалж байгаад бухимдаж байна. Тэдний зарим нь хэдэн зуун машин Замын-Үүд боомтоор гарч чадахгүй, гацсан тухай олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Энэ талаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад "Гаалийн байгууллагаас эрсдэл суурилсан гаалийн хяналт шалгалтыг хийдэг. Шалгалтыг ямар ч хугацаанд хийж болно. Замын-Үүд хилийн боомт дээр олон машин гацаагүй. Тухайн иргэний чингэлэгтэй ачаа эрсдэлтэйд тооцогдсон учраас зарим ачааг нь буулгаж, шалгасан байна. Өнөөдөр хилийн боомт дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нөхцөл байдалтай танилцаж, Гаалийн ерөнхий дарга Р.Отгонжаргал нар ажиллаж байна" гэсэн юм.

Замын-Үүд-Эрээний боомтоор нэг жилийн өмнө /2022.01.15/ ачаа тээврийг хэвийн нэвтрүүлж, эхэлсэн. Үүний улмаас Хятадын талаас ачаа тээврийг сугалаагаар нэвтрүүлж эхэлсэн тухай мэдээлж, иргэдийн бухимдлыг төрүүлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж