Валентин: Лили эрэлт ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.02.14-нд нийтлэгдсэн

Валентин: Лили эрэлт ихтэй байна

Валентин: Лили эрэлт ихтэй байна

Валентины баярыг цэцэггүйгээр төсөөлшгүй. “Цэцэг” болон “Төгөлдөр” төвд өнөөдөр /2023.02.14/ аль төрлийн цэцэг илүү эрэлттэй, ямар үнэ ханштай байгааг сонирхлоо.

…Өнгө өнгийн цэцэг төрөл бүрээрээ лангуу бүрхсэн харагдана. Ямар цэцэг сонгохоо худалдагчидтай зөвлөлдөн зогсох залуус урт дараалал үүсгэжээ. Энэ өдөр залуус голдуу Лили, Улаан сарнай авдгаас гадна цагаан, шар өнгийн Удвал цэцгийг ч сонгож буйг худалдагч хэллээ. Энэ жилийн хувьд Лили цэцэг багагүй зарагдаж, эрэлт ихтэй байгаа аж. Улаан сарнай нь хайр дурлалыг, Лили аз жаргалыг бэлгэддэг бол Удвал хүндэтгэлийг илэрхийлдэг байна.

Валентины баяраар эрчүүд голдуу цэцэг сонгодог бол эмэгтэйчүүд шоколад сонгох нь түгээмэл байдаг. Цэцгийн дэлгүүрийн нийт худалдан авагчдын 80 хувь нь залуу үеийнхэн, 10-20 хувь нь 40-өөс дээш насныхан байгаа аж. Зөвхөн цэцэг гэлтгүй бамбарууш, чихмэл тоглоом, ууталсан сарнайн дэлбээ сайн борлогджээ.

“Цэцэг” төвд хамгийн хямд цэцэг нь  19500-аас эхэлж, хамгийн үнэтэй баглаа нь 175000 төгрөгөөр зарагдаж байна. Залуусын өөр нэгэн сонголт нь бамбаруушны чихмэлийг амтат дарстай хамт гоёмсогоор боолгож  авч байлаа. Том жижиг, өөрийнх нь үнээс шалтгаалаад 65-250 мянган төгрөг зарцуулж буй юм.

“Төгөлдөр”  төв амьд цэцгээс гадна хиймэл цэцэг зарж байв. Хиймэл цэцэг нь 25-65 мянган төгрөгийн хооронд сонголттой. Амьд цэцэг авах бол цэцгийн тоо, баглаа, боодлоос хамаараад харилцан адилгүй үнэ төлнө. Тус төвд,

-Гурван цэцэгтэй баглаа 45 мянга төгрөг

-Таван цэцэгтэй баглаа 75 мянга төгрөг

-Долоон цэцэгтэй  баглаа 105 мянга  төгрөг бол есөн цэцэгтэй нь 150 мянгаар зарагдаж байна.

Л.Мөнхтамир гэж өөрийгөө танилцуулсан залуу энэ жил анх удаа валентиныг тэмдэглэж байгаагаа тодотгоод “Лили цэцэгтэй шоколад худалдан авсан"-аа хэллээ. Анх удаагаа гэгээн хайрыг тэмдэглэж буй тэрбээр “Найз охинтойгоо хурдан уулзахыг хүсч байна” гэсээр инээсээр гүйж одоь.

Харин Ш.Балбар идэр насны эрэгтэй бөгөөд энэ тал дээр туршлагатай. Олон баяраар хайртай хүнээ баярлуулсаар ирсэн тэрбээр “Ах нь зөвхөн валентины баяр гэлтгүй эхнэрээ баярлуулж цэцэг авч өгөхийг хичээдэг” гэсэн юм. Ш.Балбар энэ удаад сарнайн багцыг сонгожээ.

Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж