Хятад барилгачид монгол иргэд, цагдаа нарыг зоджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Хятад барилгачид монгол иргэд, цагдаа нарыг зоджээ

http://sakwarez.ucoz.com/001/26133_41567.jpg

Цагдаагийн
алба хаагчдыг зодож, танхайрч, эрүүл мэндэд нь халдсан хэрэг
гарсан байна. Сэжигтэн этгээдүүд БНХАУ-ын иргэн, манай улсад түр оршин
суугч, барилгын ажилчид байжээ. Уг хэрэг энэ сарын 21-ны 14.20 цагийн
орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд гарсан байна. Тус хорооны нутагт
байдаг "Скай Хапер” маркет дэлгүүрийн хамгаалагч Б.Бат-Эрдэнэ,
Б.Батзоригт нар дэргэдэх барилгын хятад ажилчдад зодууллаа гэх
мэдээллийн мөрөөр харьяа дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт
очиж, шалгахад УМХГ-ын барилга дээр ажиллаж байсан хятад ажилчид
цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн, мод, чулуу барин
дайрч, эргүүлийн  машины салхины шилийг хагалсан байна. Улмаар
холбогдох журмын дагуу шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчдыг
эсэргүүцсэн хятад ажилчид цагдаагийн алба хаагчдыг зодож, гэмтээсэн
байна. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Энэ даварсан хужаа нарт ингэж дарлуулж явах цаг өнгөрсийм биш үү
Монголчуудаа!

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж