АНУ: Иргэдээ яаралтай ОХУ-аас гарахыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2023.02.14-нд нийтлэгдсэн

АНУ: Иргэдээ яаралтай ОХУ-аас гарахыг зөвлөв

АНУ: Иргэдээ яаралтай ОХУ-аас гарахыг зөвлөв

Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам иргэддээ яаралтай ОХУ-аас гарах зөвлөмж хүргүүлэв. Энэ нь мэдээж Украин дахь дайнтай холбоотой. Мөн Оросын хууль сахиулах байгууллагуудын баривчилгаа, дарамтаас сэрэмжилж буй явдал юм.

“ОХУ-д оршин суудаг эсвэл аялж яваа АНУ-ын иргэдийг нэн даруй эндээс явахыг зөвлөж байна. ОХУ та бүхнийг хууль бусаар саатуулах эрсдэлтэй тул болгоомжилно уу. Орос руу бүү аял. ОХУ-ын Аюулгүй байдлын албаныхан найдвартай нотлох баримтгүй зохиомол хэргээр АНУ-ын иргэдийг баривчилж, саатуулж, дарамталж байна. Тэр дундаа шашны үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын иргэдийн эсрэг сэжигтэй эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэж Элчин сайдын яам мэдэгдлээ.

АНУ ийм анхааруулгыг удаа дараалан иргэддээ хүргэж байна. Хамгийн сүүлд л гэхэд ерөнхийлөгч Путин есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа анхааруулга хүргэжээ.

Орост баривчлагдсан АНУ-ын иргэний томоохон жишээ бол сагсан бөмбөгийн од Бриттни Гринер юм. Тэр 10 сар хоригдсоны эцэст өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ялтан солилцоогоор нутаг буцсан. Өдгөө ОХУ-д хоригдож буй өөр нэг нөлөө бүхий хүн бол Пол Велан юм. АНУ-ын тэнгисийн цэрэг асан Пол Велан ОХУ-ын шоронд 2018 оноос хойш хоригдож байна. Тагнуул хийсэн гэх үндэслэлээр түүнд 16 жилийн хорих ял оноожээ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж