Хайрын бурхан Амур "төржээ"

Хуучирсан мэдээ: 2023.02.14-нд нийтлэгдсэн

Хайрын бурхан Амур "төржээ"

Хайрын бурхан Амур "төржээ"

Олон улсад хоёрдугаар сарын 14-нийг гэгээн хайрын Валентины өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл хос хоёрыг учруулдаг хайрын бурхан Амур Англид "төржээ". Нэг настай Жоржиа Уэлш гэдсэн дээрээ зүрхэн хэлбэрийн улаан мэнгэтэй төрсөн нь олон хүний анхаарлын татаж байна.

Жоржиа Уэлш өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сарын 22-нд төржээ. Охин төлөвлөгөөт хагалгаанаас гурав хоногийн өмнө төрсөн аж.

Түүнийг эх барьж авсан эмч нар гэдсэн дээрх мэнгийг нь хараад нүдэндээ ч итгээгүй хэмээн ярьсан байна. Эцэг, эх нь түүний мэнгийг яваандаа арилна гэж бодож байсан ч  тод хэвээр үлдсэн гэнэ.

37 настай Жейн, Жой нарын хэлснээр охин томрох тусмаа мэнгээ өөрөө хараад барихыг оролддог болсон гэнэ. Түүнчлэн ээж нь охиныхоо мэнгэтэй адил улаан зүрхийг гэдсэн дээрээ шивүүлэхээр төлөвлөж байгаагаа ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж