НЭМЭЛТ:
Монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр шийдвэрлэлээ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоног буюу хоёрдугаар сарын 20-24-ний өдрүүдэд амарна. Харин хоёрдугаар сарын 20-ны өдрийн хичээлийг энэ Бямба гаригт буюу 18-ны өдөр нөхөж орно. Харин хоёрдугаар сарын 24-ний Баасан гаригийн хичээлийг дараагийн долоо хоногийнх нь Бямба гариг буюу гуравдугаар сарын 4-ний өдөрт шилжүүлж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их дээд сургуулиуд энэ сарын 20, 24-ний хоёр өдрийн хичээлийг цахимаар зохион байгуулна. Дадлагын буюу лабораторийн хичээлийг гуравдугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэлээ.
БИТҮҮН, ШИНИЙН 4-НИЙ ХИЧЭЭЛИЙГ БЯМБА ГАРИГТ ШИЛЖҮҮЛНЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр /2023.02.13/ Сар шинийн баяртай холбогдуулан хичээл, сургуулийн зохион байгуулалтад өөрчлөх оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Уг хурлаар битүүний өдрийн хичээлийг энэ долоо хоногийн Бямба гаригт, шинийн 4-ний өдрийн хичээлийг ирэх долоо хоногийн Бямба гаригт шилжүүлж, оруулахаар болжээ.
Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир энэ талаар мэдээлэхдээ "Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах чиглэл өгөх тушаал өнөөдөр албажиж гармагц хүргүүлэх болно" гэв.
- Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны Даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн Бямба гаригт шилжүүлэх,
- Шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийн Бямба гаригт шилжүүлэх боломжийг тухайн орон нутгийн засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа.
Холбоотой мэдээ