ДДЭШ-ийн багцууд шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2023.02.15-нд нийтлэгдсэн

ДДЭШ-ийн багцууд шинэчлэгдлээ

ДДЭШ-ийн багцууд шинэчлэгдлээ

2008 онд анх үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш газар зүйн байрлал, дэд бүтцийн хөгжлийн байдлаас үл хамааран монгол орон даяар телевиз, радиогийн олон сувгийн үйлчилгээ, кино болон бүх төрлийн контентуудыг түүчээлэн түгээж, нийт хэрэглэгчдэдээ монголын болон дэлхийн мэдээ мэдээллээс хором ч хоцролгүй цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг тогтвортой үнийн бодлого баримтлан өнөөдрийг хүртэл хүргэж ирсэн ДДЭШ компани үйлчилгээний үндсэн болон нэмэлт багцуудаа бүрэн шинэчиллээ. Шинэ багцууд нь гэр бүлийн гишүүн бүрд зориулж төрөлжүүлсэн сувгуудтай, кино, спорт гээд төрөл бүрийн шинэ, шилдэг сонирхолтой контентуудтай, сонирхолдоо нийцүүлэн сонгоход илүү энгийн, ойлгомжтой болсноороо онцлог юм байна.

Шинэчлэгдсэн Standard 15’000, Happy 25’000,  Super 30’000 багцууд 2023 оны 2 сарын 13-ны өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд ба үүнээс хойш хуучин Энгийн, Илүү, Үлэмж, Бүрэн багцуудаар дахин сунгалт хийх боломжгүй тул шинэ багцуудаас сонголтоо хийгээрэй. Харин үйлчилгээний хугацаа нь хараахан дуусаагүй байгаа хэрэглэгчдийн хувьд үйлчилгээний дуусах хугацаанд өөрчлөлт орохгүйгээс гадна ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр Энгийн багц бол Standard 15’000 багц руу, Илүү багц бол Happy 25’000 багц руу, Үлэмж болон Бүрэн багц бол Super 30’000 багцууд руу ахиулан шилжүүлж байгаа бөгөөд ДДЭШ-ийн хэрэглэгч үйлчилгээний хугацаагаа дуусахаар өөрийнхөө сонголтоор шинэчлэгдсэн багцуудаас хүссэн багцаа сонгож сунгах боломжтой юм байна.

Шинэчлэгдсэн багцуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй Багц сонголт, Сувгууд дарж аваарай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж