SXCoal: Монгол нүүрсний өрсөлдөх чадвар буурч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2023.02.14-нд нийтлэгдсэн

SXCoal: Монгол нүүрсний өрсөлдөх чадвар буурч болзошгүй

SXCoal: Монгол нүүрсний өрсөлдөх чадвар буурч болзошгүй

БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх Монголын нүүрсний эрэлт сүүлийн саруудад өндөр байсан ч үнэ болон тээвэрлэлтийн хэмжээ цаашид тодорхойгүй болж байгааг “SXCoal” онцлов. Энэ нь Монголын Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн Лхагва гаригаас нүүрсээ хилийн үнээр борлуулж эхэлсэнтэй холбоотой аж.

Тус компани нүүрсээ БНХАУ-ын худалдан авагчдад шууд гэрээгээр биш, Монголын Хөрөнгийн биржээр үнэ хаялцуулан зарж байхаар болсон. Үүнээс үүдэн нийт экспортын 94 хувийг бүрдүүлдэг БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх Монголын нүүрсний үнэ, тэр дундаа коксжих нүүрсний үнэ нэмэгдэхээр байгаа аж.

Мөн нүүрс тээврийн "С" зөвшөөрлийг өмнө нь Авто тээврийн үндэсний төвөөс олгодог байсан. Энэ оноос олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд өгч эхэлснээс үүдэн тээвэрлэлтийн процедурын хугацаа нэмэгдэж магадгүй талаар “SXCoal” мэдээлэв.  БНХАУ Австралид тавьсан нүүрсний хоригоо сулруулж буй энэ үед дээрх шийдвэрүүд нь тус зах зээл дээр монгол нүүрсний өрсөлдөх чадварыг бууруулж болзошгүйг “SXCoal”-ийн шинжээчид онцолсон байна. Австрали улс 2020 оны аравдугаар сард хоригт орохоос өмнө БНХАУ-д жилд 30-40 сая тонн нүүрс нийлүүлдэг, коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч байв.

Нэмж дурдахад, Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн нэгдүгээр сард туршилтын арилжаа хийж, 12.8 мянган тонн коксжих нүүрсийг Сингапурын компанид борлуулсан. Энэхүү арилжаагаар борлогдсон үнэ анх зарагдсан үнээс 12.2 хувиар өсч, тонн нь 1290 юань болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж