Жил бүрийн хамгийн романтик өдөр бол хоёрдугаар сарын 14-ний өдөр билээ. Энэхүү өдрийг зөвхөн хостой нэгэнд хамаатай баяр хэмээн боддог хүн цөөнгүй. Гэвч уг баярыг сүүлийн жилүүдэд найз нөхөд болоод таалагддаг хүнийхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Гэгээн хайрын баяраар хосууд гэлтгүй ганц бие хүмүүс ч таалагддаг хүндээ ямар нэгэн бэлэг өгөх хүсэлтэй байдаг. Үүнийг дагаад цэцэг, шоколад, чихэр, бэлгийн карт зэрэг бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгддэг байна.
2022 онд гэгээн хайрын баярыг тохиолдуулан дунджаар 23,9 тэрбум ам.доллар зарцуулжээ. Харин 2021 онд 21,8 тэрбум ам.доллар зарцуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,1 хувиар буурсан үзүүлэлт юм. 2020 оны байдлаар тус баяраар 27,4 тэрбум ам.доллар зарцуулсан байна.
Тэгвэл 2022 оны байдлаар эрэгтэйчүүд бэлгэнд 11,4 тэрбум ам.доллар зарцуулсан бол эмэгтэйчүүд 7,8 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3,6 хувиар илүү зарлага гаргажээ.
2022 онд бэлэг сонголтод шоколад 57 хувь, цэцэг 37 хувь, үнэт эдлэл 21 хувиар тус тус худалдаалагдсан байна. Жилийн бүрийн энэ өдөрт худалдаалагдах цэцэг, шоколадны эрэлт буураагүй хэвээр байгаа юм.
Дэлхийн зарим улс орнууд дунджаар шоколаданд 2,4 тэрбум ам.доллар, цэцэг 2,3 тэрбум ам.доллар, үнэт эдлэлд 5,8 тэрбум ам.доллар, гадуур хооллоход 4,3 тэрбум ам.доллар, хувцсанд 2,9 тэрбум ам.доллар, бэлгийн карт 2 тэрбум ам.доллар, мэндчилгээний карт 1,3 тэрбум ам.долларыг зөвхөн гэгээн хайрын баяраар зарцуулдаг байна.
Монголын зах зээл дээр худалдаалагдаж буй шоколадны дундаж үнэ 2860-56800 төгрөгийн хооронд байгаа юм. Тухайлбал, Мерси 42,000 төгрөг, Цэвэр хар шоколад 15,800 төгрөг, Ozera 8,800-26,000 төгрөгийн хооронд, дарстай набор 38,000 төгрөг байна.
Г.ХУЛАН
Холбоотой мэдээ