Эмнэлгийн ачаалал үндсэн орны ачааллаас давжээ | News.MN

Эмнэлгийн ачаалал үндсэн орны ачааллаас давжээ

Эмнэлгийн ачаалал үндсэн орны ачааллаас давжээ

Эмнэлгийн ачаалал үндсэн орны ачааллаас давжээ

Улирлын чанартай томуугийн тархалтаас шалтгаалж сургууль, цэцэрлэгийн ирц буурдаг. Гэхдээ өнгөрсөн долоо хоногоос ирц нэмэгдэж, нийслэлийн хэмжээнд сургуулийн хүүхдүүдийн ирц 88,3, цэцэрлэгийнх 76,3 хувьтай байгаа юм. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж танилцуулах үүрэг өгсөн байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 15 эмнэлгийн 2226 оронд 1612 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд 1274 оронд 992 хүүхэд хэвтэн эмчлүүлж орны ачаалал 75.2, үндсэн орны ачааллаар тооцвол 118 хувьтай байна.

Эмнэлгийн Хүүхдийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар хоногт 1100 гаруй хүүхэд үзүүлж байгаа тул танхимын зохион байгуулалтыг хийж, оргил цагаар /18.00-00.00/ нэмэлт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажиллуулж, үзлэгийн хүлээгдлийг бууруулжээ.

Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд, томуугийн амбулаторийг ажлын өдрүүдэд 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллуулж байна.

ХӨСҮТ-өөс улсын хэмжээнд буюу 21 аймаг, есөн дүүргээс долоо хоног бүр сорьц цуглуулаад судалгаа хийдэг. Энэ үеэрээ томуу болон цар тахлын судалгааг зэрэг хийдэг байна. Одоогоор томуугийн H3N2, А хүрээний H1N1, болон B хүрээний гурван вирус идэвхтэй орчилд байгаа аж. Үүнээс гадна томуу төст өвчний 4-5 вирус орчилд байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн томуугийн хүрээний вирусийн идэвхжил нэмэгдэх хандлагатай болж байна гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-14 192.82.71.99

сар шинээр айл хэсээд бүрч их болно айлын таваг махруу тургиж тургиж гарна дараагийн ирсэн хүмүүс нь тэр тургиасыг иднэ ийм л баяртай улс шүүдээ бид чинь

Avatar

Зочин 2023-02-14 66.181.161.235

Схд-н эмнэлэг дээр амралтын өдрөөр ганцхан эмч үйлчилж байна. 27-дээр зогсож, хүлээсний эцэст арай гэж нэг үзүүлтэл тохирохгүй антибиотик бичиж өгсөн. Үзлэг хийж буй эмчийн мэдлэг, чадварт хяналт тавих.

Avatar

Зочин 2023-02-14 202.179.11.230

Agaariin bohirdloos l bolj ingej baina. Agaariin bohirdliig l ehelj shiideye. Avtomashinii duguigaar zam deer uns hiisch baina. Shahmal tulsh hiihdee nuursiig guril boltol nutaglaad butsaaj shahaad briquet bolgoj shataj baigaa ni buruu yum shig baina. Hooloi horsch, hamar taglaraad amisgalah arga alga.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж