Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний үнийн харьцуулалтыг гаргасан байна. Тодруулбал, цар тахлын өмнөх үе буюу 2019 оны нэгдүгээр сард литр сүүний дундаж үнэ 2730 төгрөг байсан бол энэ оны нэгдүгээр сард 3960 төгрөг болж, 45.1 хувиар өсчээ.
Үнэд нь хамгийн их өөрчлөлт орсон гол нэрийн бүтээгдэхүүнд сүүнээс гадна хорхой ааруул 14-28 мянган төгрөг, хагас утлагатай хиам 7900-11900 төгрөг, үрлэн помидор 5500-11200 төгрөг болсон байна.
Мөн майонез 500 грамм савлагаатай нь 4800-7050, төмс кг нь 800-1500 төгрөг, гүрж ногоон цай нэг уут нь 1500-3800 төгрөг болж тус тус өсчээ. Хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүнийг сонгож авч үзэхэд, нэр төрлөөс хамааран үнэ 40 хувиас 12.3 дахин өссөн байна.
Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад тогтмол өсч байгаа талаар ҮСХ-ноос мэдээлж буй.
Тиймээс нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг сар тутамд гаргаж статистик мэдээллийг ч хүргэж байгаа. Харин энэ удаагийн дата мэдээллээр сүүлийн дөрвөн жилийг харьцуулан дараах мэдээллийг боловсруулжээ.
Холбоотой мэдээ